МСНЭ-ийн уламжлалт арга хэмжээ болох Говь-Хангайн бүсийн орон нутгийн сэтгүүлчдийн “Эгшиглэнт үзэг” урлаг, спортын наадам 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт амжилттай болж өнгөрлөө. Урлагийн төрлийн нэгдсэн дүнгээр 143 оноогоор 1 дүгээр байрыг Баянхонгор аймаг, 136 оноогоор 2 дугаар байрыг Налайх дүүргийн салбар зөвлөл, 135 оноогоор 3 дугаар байрыг Архангай аймгийн сэтгүүлчид тус тус эзэллээ.
Спортын төрөлд нэгдсэн дүнгээр 1-байрт Өвөрхангай, 2- дугаар байрт Архангай, 3- дугаар байрт Төв аймгийн салбар зөвлөлийнхэн тус тус жагслаа.
Урлаг, спортын төрлөөр чансаа тэргүүлсэн Баянхонгор аймгийнхан маань шилжин явах ЦОМ гардаж, дараа жилийн бүсийн тэмцээнийг аймагтаа зохион байгуулах эрхийг авсан юм.
Энэ удаагийн “Эгшиглэнт үзэг” наадмыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, аймагтаа хүлээн авсан Засаг дарга Ганболд, аймгийн ИТХ-ын дарга Ишдорж нарт болон МСНЭ-ийн Өвөрхангай аймгийн салбар зөвлөлийн дарга Чимэддорж, Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Батбаяр нартаа МСНЭ-ийн удирдлагууд, ажлын албаны өмнөөс гүн талархал илэрхийлж, гурван өдөр гал цогтой өрсөлдсөн авьяаслаг сэтгүүлчдэд баяр хүргэе.