ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ОРЧИН ҮЕИЙН ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНТЭЙ БОЛНО

 

Говь-Алтай аймаг сүүлийн гурван жилд улсын төсвийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаараа улсын хэмжээнд дээгүүр цохиж яваа аймгийн нэг. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд  Алтайчуудын хамгийн их хүсэн хүлээсэн, 70,80 жилийн турш хоосон мөрөөдөл, яриа, улс төрчдийн сонгуулийн амлалт байсан цэвэр ус, засмал замын бүтээн байгуулалтын ажилд онцгой анхаарч сэтгэл зүтгэл гарган өөрийн биеэр хөөцөлдөн ажлыг эхлүүлж ирэх онд Алтайчууд Тайшир, Завхан голоос ундны цэвэр усаа хэрэглэж улсынхаа нийслэлтэй тосон замаар холбогдоно. 

Улсын хэмжээнд газар нутгийн хэмжээгээрээ 2-т ордог өргөн уудам газар нутагтай,18 сум, 58000 мянга гаруй иргэдтэй энэ аймгийн түүхт 80 жилийн ой ирэх онд тохионо.

 2020 улсын төсвийн хөрөнгө оруулалтаар манай аймагт 79.8 тэрбум төгрөгийн өртөгтэй 49 төсөл, арга хэмжээ, объектыг санхүүжүүлэхээр тусгалаа.

�Үүнээс 39.7 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл, объектыг 2020 онд санхүүжүүлнэ.
�8-9 жил царцсан барилгууд бүгд баригдаж дуусна.
�2020 онд манай аймаг 80 жилийн ойгоо угтаж орчин үеийн шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болно.
�Усан бассейн, орон нутгийн судлах музей, Багшийн хөгжлийн ордон, Ахмадын холбоо, сувиллын шинэ барилгатай болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (127.0.0.1)
    ЗА БОЛЖ ДЭЭ НУТАГ ОРОН МИНЬ
    2019 оны 11 сарын 25 | Хариулах