Иргэн Г.Хажидмаа УИХ-ын гишүүн Б.Ундармааг шалгуулахаар АТГ-т хандана
Иргэн Г.Хажидмаа УИХ-ын гишүүн Б.Ундармааг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандахаар болжээ.
Б.Ундармааг төрөөс нийгмийн даатгалын мөнгийг луйвардсан гэх үндэслэлээр АТГ-т шалгуулахаар хандаж байгаа талаараа тэрбээр мэдээлжээ.
Иргэн Г.Хажидмаа энэ сарын 19-ний өдөр уг асуудлаар ЦЕГ-ын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгуулахаар өгсөн бөгөөд Капитал банкинд байршиж байсан нийгмийн даатгалын сангийн мөнгийг шамшигдуулсан хэмээн үзэж, огцрохыг шаардаж байгаа юм.