30аад жил хамаг нефьт газрын тосоо өдөр шөнөгүй зөөлгөж байгаа Матад сумын эмнэлэг нь халаалтгүйгээс хаалгаа барьж, сумаараа эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй болжээ!!!
Энэ бол Дорнод аймгийн Матад сумын эмнэлэг. Монгол улсад нутаг дэвсгэрээсээ газрын тос олборлуулан гадагш нь экспортод гаргадаг 2 хон сумын нэг нь Матад билээ. Гэтэл өнөөдөр Матад сумын төвийн газар нь тэр чигтээ нүүрсний лицензэд орж , сумаараа компаний мэдлийн газар нутаг дээр амьдарч буй.
Матад сумаас Хятадын “Петрочайн дачин тамсаг ” компани 10-аад жил газрын тос олборлон экспортолж буй ч тус суманд хөгжил байтугай хүн амьдрах аятай таатай нөхцөл үнэндээ алга. Яг өнөөдрийн байдлаар сумаараа эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүйд хүрчээ. Учир нь халаалт байхгүйгээс Матад сумын эмнэлэг нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. Сумын эмнэлгийн халаалтын системд өнгөрсөн хавар 4 сард доголдол гарсан гэдгээс өөр тайлбар алга. Эмнэлгийн ажилтнууд хөлдүү байшингаа эргэж тойрохоос хэтрэхгүй өдөр хоногийг өнгөрөөж байна. Хэрвээ сумын иргэдээс эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй амь нас, эрүүл мэндээ алдсан тохиолдолд хариуцлага хүлээх хүн хэн бэ?
Суманд нь уурхай л ажиллачихвал цэнгэлийн манлайд хүрэх юм шиг сэтгэдэг иргэд бий. Үнэндээ уурхай гэдэг ус нутгийг нь сүйтгэж, хэдэн үеэр нь тэжээж ирсэн амжиргаанаас нь салгах болохоос жирийн ард түмэнд наалдах зүйл бараг байхгүй гэдгийг энэ жишээнээс харж болно
Сэтгүүлч Б.Отгон 2019.11,21