Хакухо 43 дахиа түрүүллээ

Японы мэргэжлийн сумогийн энэ оны сүүлчийн башё болох Кюүшюү башёгийн 14 дэх өдөр ёкозүна Хакухо М.Даваажаргал сэкиваке Митакеумиг мордох мэхээр давлаа. Ингэснээр тэрбээр Японы Эзэн хааны цомыг 43 дахиа гардах болзлоо хангалаа. Сумогийн ордоны тайлбарлагч "Монгол Улс, Улаанбаатар хотод төрсөн, Монгол аварга Хакухо 43 дахь түрүүгээ хүртлээ" гэж зарлалаа.
Кюүшюү башёгийн сүүлчийн өдөр түүний өрсөлдөгч нь озэки Такакэйшёо байх болно.