О.Цолмон 75 дугаар тойрогт нэр дэвшинэ

                                         О.Цолмон 75 дугаар тойрогт нэр дэвшинэ

Сонгуулийн ерөнхий хороо МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй зарим нэр дэвшигчийг 2016 оны сонгуульд бүртгэхээс татгалзсан билээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт буюу 75 дугаар тойрогт нэр дэвшихээр зэхсэн ч чадаагүй юм. Харин тэрээр энэ тойрогт хэнийг нэр дэвшүүлэх талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байсан. Харин багагүй хугацаанд нуусан Н.Энхбаяр хөзрөө дэлгэсэн нь эхнэр О.Цолмонгоо дээрх тойрогт нэр дэвшүүлэхээр болжээ.

Харин МАН-аас 75 дугаар тойрогт “Бишрэлт”-ийн Б.Ундармааг дэвшүүлээд буй бол Ардчилсан намаас Ш.Түвдэндоржоо сойж буй юм.

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн алдагдсан хар материалд  О.Цолмон “Хор найруулбал С.Баяр, Н.Энхбаяраас ч илүү найруулна” гэж ам алдсан.