Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн айлчлал өндөрлөлөө

                          Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн айлчлал өндөрлөлөө

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрригийн 2016 ны 6 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөв.
 
Айлчлалын эхэнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцан бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрриг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцав.

Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри айлчлалынхаа үеэр мөн Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзалт хийснээс гадна бэсрэг наадам үзэж сонирхов.