Ч.Даваабаяр Ардчилсан намаас гарлаа


                                           Ч.Даваабаяр Ардчилсан намаас гарлаа

“МАСС” агентлагийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Даваабаяр Ардчилсан намын  гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө өгсөн байна. Түүний хүсэлтийг Баянгол дүүргийн Ардчилсан нам хүлээн авч, АН-ын гишүүнчлэл болон сонгуульт ажлаас нь чөлөөлжээ.

Тэрбээр УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвших эрхийг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооноос авсан байсан юм. Гэвч Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байсан материалаа татан авснаас бичиг баримтын бүрдэл дутуу болж, нэр дэвшигчээр бүртгээхээс татгалзсан тухайгаа Сонгуулийн ерөнхий хороо гаргасан тогтоолдоо дурдсан.

Мөн зургаадугаар сарын 1-нд Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдан Ч.Даваабаярын оронд “Дэлгэрэх хүнс” компанийн захирал Д.Жаргалыг нэр дэвшүүлэхээр болсон билээ.

Д.Жаргал нь МАН-ын гишүүн байсан бөгөөд УИХ-ын гишүүн Я.Содбаатарын эсрэг санал хуваах зорилгоор нэр дэвшүүлнэ гэх мэдээлэл ч бий.