МАХН-ын дарга Н.Энхбаяр ЦЕГ-ын дарга Р.Чингист гомдол гаргажээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр ЦЕГ-ын дарга Р.Чингист хандаж гомдол гаргажээ. Тэрбээр уг гомдолдоо "Миний ял Өршөөлийн хуульд хамрагдсан байхад ялтай гэх хууль бус бичиг явуулсан. Өөрөөр хэлбэл, ялгүй байх хугацаа дуусаагүй гэсэн нь хууль зөрчсөн. Намайг хугацаанаасаа өмнө суллагдсан мэтээр хуулийг төсөөтэйгээр хэрэглэж байгаад гомдолтой байна" гэсэн байна.