Мухаммед Али 74 насандаа таалал төгслөө

                                          Мухаммед Али 74 насандаа таалал төгслөө

Дэлхийн хүнд жингийн боксын аварга асан, 20 дугаар зууны алдартай хүмүүсийн нэг Мухаммед Али 74 насандаа Баасан гарагт таалал төгссөн байна.

Нэрт боксчин сүүлийн хоёр өдөр Феникс хотын ойролцоох эмнэлэгт хэвтэж байгаад бие барсныг түүний гэр бүлийн гишүүдийн нэг Боб Гуннел NBC сувагт ярьжээ.

Паркинсоны өвчнөөр удаан шаналж байсан Али амьсгалын замын эрүүл мэндийн асуудлаас болоод Пүрэв гарагт эмнэлэгт хэвтсэн юм.