Ч.ХҮРЭЛБААТАР ГИШҮҮНЭЭ  ТОГЛОСОН ЮМ АА, ОДОО ЧАДАЛТАЙ ААВЫН ХҮҮ С.ОТГОНБАЯРЫГ ЯВУУЛЛАА 

                               Ч.ХҮРЭЛБААТРАА ТОГЛОСОН ЮМ АА, ОДОО ЧАДАЛТАЙ ААВЫН                                                                                 ХҮҮ С.ОТГОНБАЯРЫГ ЯВУУЛЛАА 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гишүүн чуулганы хуралдаанд “Ардчилсан намын чаддаг аавын хүү нь ирээд надтай өрсөлд. Би амлая, надтай ирээд өрсөлд та нар. Энэ зургийг зурсан хүн надтай ирээд өрсөлд” хэмээн ширүүхэн мэдэгдэл хийгээд амжсан. Түүний мэдэгдлээс хойш АН-аас Увсад Ч.Хүрэлбаатартай өрсөлдөх чадалтай аавын хүү хэн байх вэ гэдэг асуулт гараад байсан юм. Тэгвэл АН ҮЗХ-ны хурлынхаа дараа Увс аймгийн 33 дугаар тойрогт Х.Баянмөнх аваргын охин Б.Сүрэнжавыг илгээсэн. Ингэснээр Увсад Ч.Хүрэлбаатартай өрсөлдөх чадалтай аавын охин нь Б.Сүрэнжав болоод байсан билээ. Энэ талаар олон нийтийн сүлжээнд “Ч.Хүрэлбаатар чадалтай аавын хүү надтай өрсөлд гэсэн чинь Баянаа аваргын охиныг явуулчихлаа. Чадалтай л аав шүү дээ” гэх наргиа гараад байсан юм. Тэгвэл  АН-ын Гүйцэтгэх зөвлөл Хүүхдийн баярын өдөр хуралдаж, зарим нэр дэвшигчээ өөрчлөхөөр болсон. Улмаар Б.Сүрэнжав нэрээ татаж, түүний оронд “Оюуны ундраа” компанийн захирал С.Отгонбаярыг нэр дэвшүүлэхээр болжээ. Ийнхүү АН Ч.Хүрэлбаатар гишүүнд “Тоглосон юм аа, одоо чадалтай аавын хүү явууллаа” хэмээн өрсөлдөгчийг нь сольсон бололтой.