Сонгуулийн ерөнхий хороо АН-ын гишүүн Батын Батбаатарыг бүртгэхээс татгалзжээ

АН-ын ҮЗХ-ны гишүүн Батын Батбаатар Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр намын анхан шатны байгууллагаасаа дэмжлэг авсан ч ҮЗХ дээр унасан.
 
Тэрээр бууриа сэлгэж, Иргэний хөдөлгөөний намаас  УИХ-ын 70 дугаар тойрогт нэр дэвшихээр болжээ. Харин СЕХ түүнийг бүртгэхээс татгалзсан байна. Учир нь, Б.Батбаатарыг АН-ын ҮЗХ-ны гишүүн гэж үзжээ.