УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Миний халааг авах залуу үе олон байна

                              Д.Дэмбэрэл: Миний халааг авах залуу үе олон байна

Өнөөдөр МАН-ын бага хурал хуралдаж УИХ-ын сонгуульд нэр дэвших нэр дэвшигчдээ тодруулах юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор МАН-ын ахмад гишүүдийн нэг болох Д.Дэмбэрэлийг дахин нэр дэвших үү гэх асуулт байсан юм.
 
Тэгвэл энэ талаар тэрбээр, “Манай намын боловсон хүчин их, нэр дэвших боломж бололцоотой, бэлтгэгдсэн, миний халааг авах залуу үе олон байна. Улсын бага хурлаас эхлэн анхны ардчилсан сонгуульд сонгогдсон, мөн парламентад тасралтгүй зургаан удаа сонгогдсон миний хувьд дараагийн залуу боловсон хүчнүүдээ хүндэтгэж байна. Миний халааг авах залуус одоогийн нэр дэвшигчдийн дунд олон байгааг би харж байна” гэжээ.