МАХН-ынхан өлсгөлөн зарлана гэв

                                                         МАХН-ынхан өлсгөлөн зарлана гэв

                          МАХН-ын дарга, гишүүд, дэмжигчид нойтон өлсгөлөн зарлах гэж байна.  

Шударга сонгууль явуулах, хүний эрх, эрх чөлөөг хангахыг шаардан тус намынхан маргааш буюу 27-ноос эхлэн өлсгөлөн зарлахаар болжээ.

Тус намын дарга Н.Энхбаярыг ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэсэн шалтгаанаар 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэхгүй байх магадлалтай учир ийнхүү өлсгөлөн зарлахаар шийдээд байгаа аж. 
Өлсгөлөн зарлах зөвшөөрлөө харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргаад байгаа бөгөөд хариу ирээгүй учир Чингисийн талбайд уу, Тусгаар тогтнолын талбайд уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгааг МАХН-ын хэвлэлийн албанаас хэллээ. 

Өлсгөлөнд тус намаас сонгогдсон УИХ, ЗГ-ын гишүүд болон энэ удаагийн УИХ-д нэр дэвшихээр горилж байгаа нэр дэвшигчид бүгд оролцох юм байна. Мөн Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, АШУИС-ийн захирал асан Ц.Лхагвасүрэн нарын хүмүүс оролцохоо мэдэгджээ.

Эх сурвалж:ikon.mn