С.Ганбаатар: Би МАНАН,МАХН,ТТЭНН,ХҮН-аас нэр дэвшихгүй

-Та сүүлийн үед Төрийн ордонд харагдсангүй. Тойрогтоо сонгуулийн бэлтгэлээ хийж байна уу?

-Сүүлийн үед тойрогтоо их ажил­лаж байна. Мөн зөвхөн тойрог гэлт­гүй хөдөө орон нутгаар явж хуу­лийн төслүүддээ санал авах ажил хий­лээ. Тухайлбал, Дундговь аймгийн бүх суманд ажиллалаа. Эрдэнэт, Сэлэнгэ айм­гаар бас явлаа. Иргэдтэй уулзаж Бэл­чээрийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн төслүүддээ санал авсан. Төслөө хэд хоногийн өмнө өргөн ба­рилаа. Ийм л ажилтай хөдөөгүүр яваад байлаа. Байнга Төрийн ордонд байж дөрвөн жилийн хугацаанд дууга­раагүй хэрнээ сонгууль дөхөхөөр гэнэт­хэн дуугарч эхэлдэг хүмүүсийг би ойлгодоггүй юм. Харин дөрвөн жил дуугарч, зарим ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдэд баалуулж янз бүрийн нэр хоч зүүж байсан хүний хувьд сонгууль болоход хэдхэн хоног дутуу байхад үнэгүй сурталчилгаа хийж байгаа юм шиг чуулганы тан­химыг ашиглах нь ёс зүйгүй үйлдэл гэж бодож байна.
 
-Таныг аль намаас нэр дэвших бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд байгаа байх. Та аль намаас нэр дэвшихээр төлөвлөж байгаа вэ?

-Ямар ч байсан МАНАН-гаас нэр дэвшихгүй. Өөрийнхөө энэ үзэл бодолд үнэнч байна. МАН-ын олон сайхан, шударга гишүүд, дэмжигчид намайг дэмждэг, хайрладаг. Бас өдий дайтай явахад нь нөлөөлж санаа өгсөн. АН-ын гишүүд ч ялгаагүй. Харин МАНАН-гийн орой дээр байгаа, өөрсдийгөө нам гэж бодсон бүлэглэлүүдтэй хатуу тэмцэх болно. Тэднийг бүр үндэстэн дамнасан корпорацуудын эрх ашигтай нэгдсэнийх нь эсрэг тэмцэнэ.
 
-МАХН-аас нэр дэвших юм уу?

-Сүүлийн үед МАХН-д орох нь гэж хэсэг шуугилаа. Би МАХН-д орох­гүй. Мөн өөр бусад намд намайг ор­чихсон мэтээр мэдээлсэн байна лээ. Тухайлбал, Г.Уянга гишүүний Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд орохоор болсон байна гэж яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Харин бусад жижиг намтай яриа хөөрөө хийж байгаа. Ойрын үед шийдвэр нь гарна.
 
-Одоохондоо ХҮН-ын гишүүн хэвээрээ байгаа юу?

-ХҮН-ыг сонгуульд оруулж ялалт байгуулахаар би их урам зоригтой зүт­гэсэн. Гэтэл Б.Найдалаа гэдэг залуу хэд­хэн хүн дагуулчихаад “Би энэ на­мын дарга нь” гээд зэрэгцээд гараад ир­сэн. Намайг нийт гишүүдийн 98 хувь нь дэмжээд даргаараа сонгосон. Ха­рин Улсын дээд шүүх дээр очоод бүртгүүлэх гэхээр Б.Найдалаа гэдэг залуу “Би дарга нь” гээд л гараад ирдэг. Хоёр ч удаа Улсын дээд шүү­хэд бүртгүүлэх гэж оролдсон. Бүр болох­гүй болохоор нь би өргөдлөө өгөөд “Та нар маань намаа удирдаад аваад яв. Хариуцлагаа бас үүрээрэй Б.Найдалаа. Хоёр удаа Улсын дээд шүүхэд бүртгүүлээд энэ намыг удир­даж сонгууль оролцох гэлээ. Гэтэл та нар санаатайгаар зэрэгцэж зүтгэлээ. Би даргын суудал булаацалдаж зүтгээд байдаг хүн биш” гээд намаас гарсан.
 
-Та ХҮН-ын дарга нь болж ча­даагүй ч гэсэн санаачлан үйл ажил­лагааг нь идэвхжүүлсэн “эзэн нь” биз дээ?

-ХҮН-ыг удирдан сонгуульд орол­цож ялалт байгуулж өгөөч гэж олон ги­шүүн нь надад санаал тавьж, итгэл хү­лээлгэсэн ч дотор нь байгаа зарим за­­луугийн болчимгүй үйлдлээс шалт­гаа­лан дарга нь болж чадсангүй. Гэх­дээ надад шинэ, зөв хүмүүсийг улс төрд оруулах боломж зөндөө олдоно гэж итгэж байна.
 
-Та аль нэг намаас нэр дэвших нь ойлгомжтой байх. Аль тойрогт нэр дэв­ших вэ. Таныг “Ерөнхий сайд хаана нэр дэвшинэ. Би тэр тойрогт нь очиж нэр дэвших болно” гэж хэл­сэн гэж сонссон. Энэ үнэн үү?

-Би бол тойргоо солино гэж байх­гүй. Харин Ч.Сайханбилэгийг “Ерөн­хий сайд л юм бол манай Дархан-Уул аймагт хүрээд ирж нэр дэвшээч” гэсэн юм. Ерөнхий сайд надаас зугтана шүү дээ. Тэр хүн бол “Дубайн гэрээ” гэгчээр Мон­гол Улсыг зарчихлаа гэдгийг би баримт­тайгаар гаргаж тавьж байгаа. Үүний эсрэг тодорхой хариулт өгөх­гүй хэрнээ “С.Ганбаатар бослоо, хэв­тээд өглөө” гэсэн л юм яриад байх юм. Асуудлаа ярихын оронд хэлбэр дүрсийг нь, хувь хүнийг ярина гэдэг бол миний тавьсан асуудалд ялагдсаны шинж.
 
-Таны төрсөн дүү С.Гантуяа УИХ-д бие даан нэр дэвшихээр бүрт­гүүлсэн байна лээ. Тантай энэ талаараа ярилцаж шийдвэр гар­гасан уу?

-Манай гэрийнхэн бүгд өөр өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүс. Би бол “Нэр дэвших хэрэг байна уу даа. Улс төр гэдэг чинь хэцүү ажил шүү дээ” гэж зөвлөсөн. Харин миний дүү на­дад хэлэхдээ “Миний ард маш олон иргэний хөдөлгөөн, байгаль орчныг хам­гаалдаг төрийн бус байгууллагууд хамтарч ажиллаж байгаа. Би тэднийхээ саналыг хүндэтгэнэ” гэсэн. МАНАН-гийн орой дээр байгаа бүлэглэлүүд, “Рио Тинто”-гийн пиарын компаниуд “С.Ганбаатар Оюутолгойгоос мөнгө авсан” гэж гэж миний эсрэг хар пиар хийдэг байсан. Харин одоо удахгүй миний дүүгийн эсрэг ийм пиар хийх гэж байгаа юм билээ. Ийм пиар хийсэн ямар ч хэвлэл мэдээллийн байгууллагыг би шүүхэд өгнө гэдгээ мэдэгдье. На­майг хэвлэл мэдээллийнхэн маш олон янзаар гүтгэж, гүжирдэж бичдэг. Тэр болгоныг нь хэвлэл мэдээллийн бай­гууллагуудын онцлог гэж үзээд тоо­дог­гүй. Нэг ч удаа гомдол гаргаж бай­гаагүй. Намайг гүтгэсэн нэг л хүнийг шүү­хэд өгч байсан. Тэр хүн бол Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөн­хийлөгч Н.Алгаа.

Н.Алгаа гуай “С.Ганбаатар гадаадынхнаас мөнгө авч байгаа” гэж намайг гүтгэсэн ярилцлага өгч байсан юм. Тиймээс би шүүхэд ханд­сан. Шүүх түүнийг “Хүн гүтгэсэн байна” гэж үзсэн. Н.Алгаа гуай ярилц­лага өгсөн хэвлэл мэдээллийн бай­гуул­лагаараа дамжуулаад надаас уучлалт гуйж байсан санагдаж байна. Харин одоо “Рио Тинто” болон “Оюутолгой”-гоос мөнгө авсан гэж намайг болон ма­най гэр бүлийнхнийг гүтгэсэн хэв­лэл мэдээллийг хэрэгслийг шууд хууль шүү­хийн байгууллагад өгнө. Манай дүүтэй холбогдуулж ийм мэдээлэл гар­гах гэж байгааг урьдчилан мэдсэн уч­раас ингэж хэлж байгаа юм шүү. Ер нь улс төрд ороод ирэхээр миний эсрэг ямар пиар явах гэж байна вэ гэдгийг урьдчилаад мэдчихдэг юм байна.

Эх сурвалж: