Гэртээ орохдоо инээмсэглээд,гарахдаа инээмсэглээд гардаг бол аз жаргалтай байнаа гэж бодоорой

Олоон жилийн өмнө 3 сарын 8 байсан юмдаг ажил руугаа орох гээд явж байтал нэг машин араас түг гээд мөргөлөө. Юу билээ гээд гараад ирсэн чинь жоохон хонхойчихож сүртэй ч юм биш л дээ.Харин  хар бенз жипийг  эхнэр нь бариад бариад явж байсан бололтой. Хажууд нь сууж явсан  нөхөр нь нэг бүдүүн залуу улаан галзуу гарч ирээ л эхнэрээ П-минь  гэж хараагаал мөнгө яриал хүүхэн нь надаас айсан янзтай, нөхөр нь хашгичаал нүд нь нулмистай аймаар өрөвдөлтэй харагдсаан дуугарчиж чадахгүй зайлуул би ч юун сүртэй хог вэ, чи амьдралд энэ битгий хэл юм тохиолддог ханьд чинь ийм л үед нөхрийн ноён нуруу түшиг тулгуур хэрэгтэй байдаг юм, үхлээ юү чи хөгийн нус вэ баярын нь өдөр уйлуулаад за за тайвшир угаасаа миний машины энэ тал сэвтэй байсан юм нэг мөсөн засуулчинаа  мэдээтэй яваарай сайхан баярлаарай гэсэн чинь эхнэрийх нь баргар царай гэрэлтээд инээхдээ ямар үзэсгэлэнтэй болсон гэж санана, Инээмсэглэл бол ерөөсөө ид шид юм. Баярлалаа гээд санаа алдаад нөхрөө орхиод яваад өгөв. Нөхөр нь араас нь  өө,өө гээд үлдсэн дээ.Эр хүн байна даа дэмий ч юм болчив уу гээд  бас өрөвдөж,  дараа нь гэмшиж билээ.Эхнэр нь зайлуул зам дагаал алхасан хэцүү ч юмдаа. Манайханд авгайгаа магтвал адгийн тэнэг гэж үг байдаг би санал нийлдэггүй юм. Хажуудах ханиа л магтаж. урам хайрлаж, инээмсэглэл өгч, хайрлаж хүндлэж байж л хайр хүндлэлийг нь авна гэрийн уур амьсгал ч сайхан байж хүүхдийн хүмүүжилд ч сайнаар нөлөөлнө шүүдээ. Тэд маань бүх хүмүүс нүүрээ буруулж байхад байж л байна, өвдөж зовход байж л байна, насан туршид минь хамт жаргал зовлонг туулж чиний төлөө чин сэтгэлээсээ уйлж баярлах хүмүүс шүүдээ. Бид ч хамгийн ойр дотно хүндээ хамгийн хогийн зан гаргах юм даа шаал худлаа танихгүй хүнд нээх соёлтой ля ля гээд л ганц л хүнд магтаалын үгээ бүү гамна харамгүй асга. Oхин хүүхэд цагаан зээр 2 нутаггүй гэдэг юм тэд чинь чамд л итгэж найдаж хамаг амьдралаа даатгаж яахаа мэдэхгүй янзага шиг хатуу үг үйлдэлд цурхиртал уйлдаг юм, жоохон дулаахан үгэнд уйлаагүй юм шиг инээмсэглэн тэнгэрт хөөрч дүүлэн нисдэг юм. Ямар ч хүнд хэцүүг эрчүүдээс илүү давах хүчтэй мөртлөө ханийхаа хэлсэн ганц олиггүй үг үйлдэлд хүч нь суларч гунддаг юм. тэднийг гомдоож болдоггүй юм сөгдүүлж болдоггүй юм тэд амар амгалан амьдрал, итгэл найдвар, хайр халамж, дулаан үгс, энэрэл хүндлэлээр тэжээгддэг юм . Гэртээ орохдоо инээмсэглээд ордог гарахдаа инээмсэглээд гардаг бол аз жаргалтай байнаа гэж бодоорой залуусаа бие биедээ битгий хатуу үг хэлж хүний хажууд битгий загнаж үглэж хатуурхаж байгаарай чи л хайрлахгүй бол өөр хүн хайрлахгүй шүүдээ маргалдаж уурлах үедээ зүрх рүү нь бүү довтол эргээд орно гэж бодоод хаалгаа зөөлөн хааж байгаарай.