Парист болсон халдлагын дараах гадаад улсын Төрийн тэргүүний АНХНЫ айлчлал

 

       Парист болсон халдлагын дараах гадаад улсын Төрийн тэргүүний АНХНЫ айлчлал

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар БНФУ-д хийж буй албан ёсны айлчлал хийж байна. /Айлчлалын талаарх БАГЦ МЭДЭЭ-г ЭНД дарж унших боломжтой./

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг БНФУ-ын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, аж үйлдвэр, тоон технологийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Мартин Пинвил тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр (11 дүгээр сарын 18) Парисын Дайнд нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ордонд албан ёсоор угтлаа. Угтах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, энэ үеэр Монгол, Францын төрийн дуулал эгшиглэв.

       Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид Хүндэт харуулын цэргүүд хүндэтгэл үзүүллээ.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Алфорын мал эмнэлгийн үндэсний сургуульд зочилж, Францын мал, амьтны зохиомол хээлтүүлгийн лабораторитой танилцсан юм.

Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус Орсэйн ордонд бараалхлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • vendetta (103.26.195.8)
    uchnuun mungutei bj,tsuvniihaa hantsuig yanzluulj boldoggui yum bhdaa.nudragatai tsuv shig.ene esloliin heltes yu hiidgiin be
    2016 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.31.186)
    Улс оронд нь халдлага болсон хүнд хэцүү үед хамгийн бодлогогүй тэнэг ерөнхийлөгч л айлчилна шүү дээ чааваас
    2015 оны 11 сарын 24 | Хариулах