“Барби” төрхт хүмүүс

Барби хүүхэлдэйн бодит амьдрал дээрх загвар болохыг эрмэлзэж, өөрийгөө “Барби”-тай зүйрлэх эмгэгийг шинжлэх ухаанд “Barbie Syndrome” гэж нэрлэх болжээ. Өдгөө Барби синдромоор өвчилж ямар нэг байдлаар амьд хүүхэлдэй, анимэ дүрүүд шиг харагдах хүсэлтэй маш олон хүмүүс байгаагаас нийтэд танигдсан дараах 10 хүний тухай толилуулж байна. 

Сонирхуулахад, Барби хүүхэлдэйг Америкийн бизнес хатагтай Рүт Хэндлер (1916 - 2002) зохион бүтээж байсан бөгөөд “Mattel, Inc.” компани 1959 оноос үйлдвэрлэх болсон юм байна.

Венус Анжелик / Venus Angelic
Венус Анжелик нэрээрээ танигдсан энэ охиныг Венус Изабель Палермо гэдэг бөгөөд 1997.02.08-ны өдөр Швейцарит төржээ. Өдгөө Лондон хотод амьдардаг тэрээр Япон улсад зохион байгуулагдсан загварын шоунд амжилттай оролцож моделиор ажиллаж байгаа гэнэ. Анжелик нь Ази төрхийг хэрхэн бий болгохыг үлгэрчилсэн видео бичлэгүүдээрээ алдартай юм. Тэрээр 5 хэл мэддэг ч эдгээр 5 хэлний аялга нь ялгагдахгүйн улмаас шүүмжлэлд өртөх нь их байдаг гэнэ.

Дакота Рөүз / Dakota Rose 
“Bravo Models” загварын агентлагийн фотомоделиор ажиллаж байгаа Дакота Рөүз нь хувцас загвар болон нүүр будалтын талаар блог ажиллуулдаг байсан бөгөөд Хятад, Вьетнам, Япон зэрэг Азийн орнуудад алдартай нэгэн юм. Түүний жинхэнэ нэрийг Дакота Остренга гэдэг ба 1995.09.19-ний өдөр төржээ. Онлайнаар амьд “Барби” хэмээн танигдсан түүнийг Котакоти ч гэж дууддаг ажээ.

Рэне Вон / Renee Wong 
Өмнөд Солонгос ба Хятадын цахим ертөнцөөр алдаршсан түүний жинхэнэ нэрийг Ван Жиа Юнь гэдэг. Тэрээр 1993.06.18-ны өдөр Хонг Конгт төрсөн бөгөөд Азийн амьд “Барби” нэгэн юм. Хятадын нэгэн их сургуульд суралцдаг Рэне Вон 168 см өндөр, 42 кг жинтэй юм байна.

Анжелика Кенова / Anzhelika Kenova 
ОХУ-ын амьд “Барби” гэгддэг тэрээр 1988.07.11-нд төрсөн бөгөөд сэтгэл судлаач, загвар өмсөгч нэгэн ажээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа гоо сайхны цөөнгүй удаагийн мэс ажилбарт орсон бөгөөд бэлхүүсээ 51 см хүртэл багасгуулах мэс ажилбар хийлгэсэн гэсэн байна. Түүний биеийн өндөр 165 см бол жин нь 44 кг ажээ.

Анжелин / Angelyne 
Тачаангуй төрх бүхий сурталчилгааны гэрэл зургуудаараа алдартай Анжелин бол Америкийн дуучин, жүжигчин, загвар өмсөгч нэгэн ажээ. Түүний хувийн амьдралын тухай баттай мэдээлэл тун ховор бөгөөд аливаа ярилцлага, телевизийн шоунд орохдоо ч хувийн амьдралынхаа тухай дэлгэдэггүй гэнэ. Ягаан өнгийн “The Chevrolet Corvette” машин бол түүний олонд танигдсан онцлох имиж юм.

Валерия Лукьянова / Valeria Lukyanova 
Хөхөө томруулснаас бусдаар төрөлхийн бие галбиртай гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн Валерия Лукьянова бол Украйны загвар өмсөгч юм. Тэрээр 1985.08.23-ны өдөр Тирасполь хотноо төрсөн бөгөөд биеийн жин нь тогтмол 42 кг - 45 кг хооронд хэлбэлзэж байдаг гэнэ. Тэрээр аялах дуртай нэгэн ба бясалгал хийхийг илүүд үздэг юм байна. Биеийнхээ төгс галбирыг хоолны тусгай дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийснээр хэвээр нь хадгалдаг байна.

Анна Амэмия / Anna Amemiya 
Япон анимэ хүүхэлдэйн төрхийг шингээсэн этгээд багаараа алдартай түүнийг Анна Амэмия гэдэг бөгөөд тэрээр “Excel Human Agency”-гийн моделиор ажилладаг юм байна. “Попын хаан” Майкл Жексоны дуунуудыг сонсож, “секси” хөдөлгөөнөөр бүжих дуртай Анна 1990.04.01-нд төрсөн бөгөөд видео тоглоом, анимэ, бэйсболд сонирхолтой гэнэ. Анна Амэмия хагас “анимэ”, хагас “хүн” гэдгээрээ багагүй алдаршаад байгаа бөгөөд багаа хэзээ ч авч байгаагүй юм. Комик зохиолч Дэйвид Мерилийн бичсэнээр Анна багаа авсан ч Япончуудад ямар төрхтэй нь огт хамаагүй төдийгүй анимэ, манганд хэт донтсон Япончуудын хувьд энэ нь туйлын гаж үзэгдэл юм гэжээ.

Жастин Жедика / Justin Jedica 
Барбигийн сэтгэлт залуу Кений бодит амьдрал дээрх жинхэнэ хүүхэлдэй болохын тулд Нью Йоркоос гаралтай Жастин Жедика $100.000 ам.долларыг гоо сайхны мэс засалд зориулжээ. Тэрээр 90 гаруй мэс ажилбар хийлгэсэн бөгөөд хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа гоо сайхны мэс засалд донтоод байгаагаа онцолжээ. Сургуулийнхаа шилдэг сурагч байсан Жастин том хамартайдаа дургүй байсан тул таван ч удаа хамраа засуулсан байна.

Анастасия Шпагина / Anastasiya Shpagina 
Япон анимэ хүүхэлдэйн бодит амьдрал дээрх төгс хувилбар болох хүсэлтэй Анастасия Шпагина багаасаа нүүр будалт, мэйк ап урлагийг сонирхох болсон бөгөөд өдөр бүр 3 орчим цагийг нүүр будалтаа хийхэд зарцуулдаг гэнэ. Өглөө 9 цагт ажил дээрээ бэлэн байхын тулд 5 цагт эртлэн босч “анимэ” төрх бүхий нүдний будалтаа хийхэд 30 мин, бусад арьс арчилгааны хэсгүүдээ янзлахад 2 цаг гаруй хугацааг зарцуулдаг ажээ. Япон анимэ охидын нэг болохын тулд өөрийн Япон нэрийг “Фуккакуми” хэмээн сонгосон тэрээр 20 настай юм.

Ванилла Чаму / Vanilla Chamu 
Франц хүүхэлдэй шиг хувирч чадсан Ванилла Чаму бол Японы нэрт дуучин, загвар өмсөгч юм. Тэрээр Франц хүүхэлдэй шиг болохын тулд $100.000 доллараар гоо сайхны 30 гаруй мэс засал хийлгээд байгаа ажээ. Төгс төгөлдөр “Франц хүүхэлдэй” болох хүсэлдээ хараахан ханаагүй байгаа Ванилла 19 настайдаа анхныхаа мэс ажилбарыг хийлгэсэн бөгөөд үүнээс хойш нүдэндээ давхраа хийлгэж, хөхөө томруулахын сацуу хамраа өндөрсгөж, урууландаа силикон шахуулжээ.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • ydbai
    maw ohdop bauha 10000000000000 xyb
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • д.удаанжаргал
    маш муухай болсон байна өмнөхөөрөө байснана хөөрхөн байна
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • Иргэн
    203.91.117.4 ene odoo ataarhaad bgaa umuu ene chin huvi hunii sonirhol biz dee chamd yamar gai uchruulsan geed t1 teed bgaa mangar ve
    2015 оны 01 сарын 19 | Хариулах
  • зочин
    заваарсан зургууд байна ийм хүн гэж байх уу
    2015 оны 01 сарын 17 | Хариулах
  • Bayusa
    Hsisbsusu
    2015 оны 01 сарын 17 | Хариулах
  • Bayusa
    Hsisbsusu
    2015 оны 01 сарын 17 | Хариулах