”ЭСЭРГҮҮН” гэгдэж явахдаа 14 хүний амь нас аварч явлаа...

  Засагт  ханы  зартай  хөх  харчуудын нэг  төр  нийгмийн  нэрт  зүтгэлтэн  Ц.Лоохууз   гуайг “Гарагийн зочин”-оор  урилаа.  

Тэрээр 1924 онд  Говь-Алтай  аймгийн  Чандмань  сумд  Цогт-Очирын  дөрөвдэх  хүү  болон мэндэлжээ. Эцэг   эхийн   хамт амьдарч бага наснаасаа мал  маллаж  байгаад 14 настайдаа анхны  бага сургуульд  оржээ. Улмаар  дөрөвдүгээр ангиа  сайн  төгсөөд бичиг  үсгийн чадвартай гэгдэн    сумандаа  30 төгрөгний  цалинтай  эвлэлийн  үүрийн   дарга болов. Дараа нь   1939-1942 санхүүгийн  техникум, 1942-1944 намын  дээд  сургууль, 1949-1952 онд  хуучнаар ЗХУКНДС, 1962-1964 онд ЗХУ-д  Тимирязевын  ХАА-н  академийн   аспирантурт  тус  тус  орж  суралцан төгсчээ. МАХН-ын  Төв  хороонд  лектор,  тасгийн  дарга,  Говь-Алтай  аймгийн  намын  хорооны нэгдүгээр нарийн   бмчгийн  дарга, СНЗ –ийн  дэргэдэх  СААУЕГазрын  дарга, 1990-1992 онд  АИХ-ын   депутат, АИХ-ын  орлогч  дарга, ХЭК-ын  дарга, зэрэг тухайн  цаг  үедээ  нам,  төрийн   өндөр  хариуцлагатай  алба  хашиж  явсан  нэгэн. Ухаан  саруулхан, юм  юманд   авхаалжтай, дайчин  шударга, зарчимч, эрдэм  мэдлэг   боловсролтой  энэ  эрхэм  цагтаа Туг  ч  барьж, тугал  ч  хариулж  явсан. Нам  төрийн  удирдлагын  хоцрогдсон  арга  барил  улс  орны  хөгжлийн   алдаатай   бодлогыг   хурцаар  шүүмжилсэнийхээ  хариуд “ЭСЭРГҮҮН”  хэмээгдэн   хавчигдан  гадуурхагдаж  нутаг  заагдаж  шорон  оронд   орж   ажил  амьдралынхаа  арав  гаруй  жилийг  хэлмэгдэлийн   хар   шуурган  дунд  өнгөрүүлж,  хал  үзэж  халуун чулуу   долоож  хат   суусан  эр. Нэрт  найрагчийн  хэлсэнээр  “Доромжлох   тусам  долоон  бурхан  шиг  тодорч  гүтгэх  тусам  гүн  шөнийн  одод  шиг  гялалзаж”  явсан   нэгэн.  Эдүгээ  90 гаруй  насыг  зооглон  яваа  эрхэм  бууралтай  хуучилж  ярилцсанаа  уншигч  танд хүргэж  байна.

Амар  байна  уу? Та.  Бие  лагшин тунгалаг сайхан  өвөлжиж  байна  уу?

Мэнд сайн байнаа. Бие  тэнхэлүүн байр  орон  дулаахан, өвөлжилт тавтай сайхан байна. өвчин  хууч  багатай болохоор  эмч  домч  эмнэлэгээр  явах нь ховор доо. Цаг агаар тогтуухан өвс  ногоо  дэлгэрч  мал  аж ахуй  газар тариалан эрхэлдэг  монголчууд  бидэнд  тэнгэр  хангай  ээлээ  өглөө. Энэ жил  урт  сайхан  намар болж  эмгэн  бид  хоёр  хүүхдүүдтэйгээ  Хөвсгөл, Хэнтий,  Өвөрхангай  аймгуудаар  аялаад Чандмань сумынхаа  90-жил, Наран сумын  ойн  арга  хэмжээнд оролцоод, амь  олж  хүн  болсон  уул  ус  газар  шорооноосоо  их  эр ч хүч  авлаа одоо  өвлийг  өнэтэй  сайхан  давж  хаврын сартайгаа золгоно  доо . 

/Гэргий Ж.Бүрэнжаргалын хамт/

6000- гаруй км   урт  замыг  машинаар  туулаад   ирэхэд  ядарсан  байх даа?

Гайгүй  дээ. Залуу  насанд  нь  чилээсэн  бие  өтөл  насанд  тамирдах  нь  бага. Нөгөө  зовсоны  эцэст  жаргана  гэдэг  чинь  үнэн шүү. 

Та ануухан, алхаа  гишгээ хөнгөн, ухаан санаа саруулхан сайхан байна шүү? 

 Эрүүл  саруул  байж  урт  наслах  нь  хувь  хүн өөрөөс  нь ихээхэн  хамааралтай. Ажил амралтаа зөв зохицуулж  хоол  ундаа тохируулах, ялангуяа  уламжлалт болон  шинжлэх  ухаанаар батлагдсан байгалийн цэвэр гаралтай нэмэлт  бүтээгдэхүүн, цагаан идээ, жимс  тогтмол  хэрэглэж  халуун  рашаан  усанд  орж  амрах гээд  хүний  бие  организмд  хэрэгтэй  зүйл  их  бий.Хөдөлгөөн  чухал  хөл нүцгэн  хөдөө  хээр  алхах  маш  сайн.  Би 1985-онд   Чандмань  сумдаа  нутаг  заагдаж очоод  сумын төвөөс  10  гаруй  километер   газар хөдөө,  гэрт  амьдарч  хол  ойрын  ажил амжуулах  гэж  байнга л  явган явна,   зун  намрын  цагт  бол  сум  гэр  хоёрын  хооронд   хөл  нүцгэн  л  таваргаад  байна шүү. Бэрлэгийн  шоронд  байхдаа  хашааг  нь  өдөрт  15-н удаа  тойрч  алхана  нэг  удаа  тойроход  нэг  км  байдаг  юм.

/Айрагаа ууж амран радиогоо сонсож бүжиглэнээ/

Та  ямар  хэрэгээр  шоронд  орж  байсан  билээ?

Өвөрхангай  аймгийн Хар  хорин  САА-н  дарга  агсан Хөдөлмөрийн  баатар  Гомбосүрэн,  ерөнхий  агрономч  Цэрэннадмид  нарын гүтгэлэг, матаасаар  “Дамын  наймаа хийж,  нууц үйлдвэрлэл  явуулсан гэх зэрэг аар саархан юмаар ороож буруутган, зохиомол хэргээр шийтгэгдэж, өмч  хөрөнгөө  хураалган  таван жил  гаруй суусан даа.

/Хөвсгөл аймгийн Баянзүрх сум хүү  Л.Сантцэрэнгийн хамт 1982 он/

/Бэрлэгийн шоронд 1978 он/

                                                       

Таван  жил  ч  бага  хугацаа  бишээ.  бие  сэтгэлийн  хувьд   амаргүй  байсан  байхдаа?

Олон   жилээр  эрх   чөлөөгөө   хасуулж, бие сэтгэлээ зовоож   хань  ижил үр  хүүхдүүд  минь  шаналж айдаст автаж хэцүүхэн  л байсан даа. Олон  жил  хөдөлмөрлөж  зовж  зүдэрч  байж олж  цуглуулсан  хөрөнгө  чинээгээ хураалгаж үрэн  таран  хийлгэнэ  гэдэг хүний   амьдралд ихээхэн том  хохирол  шүү  дээ. Гэсэн  ч би  хэзээ  нэгэн  цагт ҮНЭН  ялна, харин би  өвдөж  шаналж  үхэж л  болохгүй  гэсэн  хатуу зарчим  баримталж, эрүүл  мэнддээ  анхаарч, биеэ  боловсруулж, ном  их  уншдаг байлаа. Мөн алт мөнгөөр  үнэт  эдлэл, бурхан  урлах,  монгол  гутал, эмээл  хазаар, гөлөм  хийх  гээд  олон  зүйлийг  хийж  сурсан. Хожим хойно   миний  амьдралд маш  их  хэрэг  болсон юм.

Таны  урласан монгол  гутлыг алдар хүндтэй хүмүүс авч  өмсдөг гэж сонслоо.

МУСГЗ. Төрийн  хан хуурч  ерөөлч  магтаалч Ц.Цэрэндорж, Улсын  заан Д.Долгорсүрэн  гээд хүмүүс захиалж хийлгэж авсан. Сумогийн их  аварга Д.Дагвадоржийн эхнэр Г.Тамирын  хуримын гоёлд торгон монгол гутал хийж өгч байлаа


Нас  хэдий  өндөр  болсон ч өөрийнхөө  ажил  төрлийг   амжуулаад бусдад  үлгэр  жишээ болохоор  сайхан  байна  шүү.

/Их аварга Д.Дагвадоржийн гэргий Г.Тамирын хуримандаа өмссөн монгол гутал/

Санаж  сэдэж бүтээж л байвал хүн  байхын  утга  учир  нь тэр. Би  67 настай байхдаа Волга-24 машинаараа зургаан жил хотод  таксийн жолооч хийсэн. Гэртээ  унтаж  амраад зүгээр  байхыг боддогүй  ядаж л  хүн зонтой  уулзаж сонин  хачин  мэдээлэл олж  сонсож   шатар  тоглож  оюун  ухаанаа  сэргээдэг.. Хүүгийнхээ  үнэт  эдлэлийн  дархны  ажилд  нь  заавар зөвлөгөө  өгөх ,өөрийн   ажил  амьдралынхаа тухай  ном  гаргаж  хойч  үедээ  үлдээх  гээд  бага  сага  ажилтай. саяхан  "Алтайн бүргэдийн амьдрал" сургамж номыг Ж.Энхбаяр гишүүн,  “ХАА-н  хүнсний  бүтээгдэхүүнийг гэрийн   нөхцөлд  боловсруулж нөөшлөхүй”  номыг  орос   хэлнээс  хөрвүүлж Х.Баттулга  гишүүний дэмжлэгтэйгээр ном  болгож  гаргалаа.

/73 настай таксины жолооч Ц.Лоохууз/ 

Та   их  хурлын  гишүүдтэй   уулзаж, санаа  оноо  ярилцдаг  уу?

Хааяа нэг  төрийн  ордонд  орохдоо   уулзаж  завтай бол  шатар  нүүнэ. Үндсэн  хууль  баталсан  өдөр  зохион  байгуулсан шатрын  тэмцээнд  орж   хоёр  хожил  авсан,  уул  нь гайгүй сайн тогломоор  байдаг хүмүүс  тойрч  шаваад  юм  асуухаар анхаарал төвлөрөхгүй муухан  тоглосон  шүү  золиг  чинь...миний  сайн  танил С. Ганбаатар, Д.Эрдэнэбат, Х.Баттулга, Д. Батбаяр гээд  олон  гишүүд  бий  тэдэнд   өөрийн  бодож  санаж  яваа  зүйлээ  хэлж  ярьдаг. манай  нутгийн  Жадамба  генералын  хүү Энхбаяр  гишүүн  ахмадууд бидэнтэй  уулзаж,   хүндэтгэл  үзүүлж  улс  орон  болоод  нутаг  орныхоо талаар их  зүйлийг  ярилцдаг. Ухаалаг, шударга, төрийн  бодлогын  хэмжээнд  ярьж  сэтгэдэг, ирээдүйтэй  гялалзсан  залуу.

/УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Баттулга, СГЗ, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба гавж Д.Чойжамц нарын хамт/

Улс  төрч  гэж  ямар  хүн байх,  улс  төрийн  бодлого  гэж  юу  вэ? 

Ард  түмнийхээ  эрх  ашгийг  дээдэлдэг, эрдэм  мэдлэгтэй, өнгөрсөн ба   одоо  ирээдүйг  тунгаан  бодох  чадвартай, ноён  нуруутай, төр  түмэнд  хоёргүй  сэтгэлээр  зүтгэгч  баймаар. одоо  цагийн  дийлэнх  улс  төрчид  бол  яс  үндэс , мэдлэг  чадвар, оюун  ухаанаас үл  хамааран бушуухан  л  төрд  орж,  шимэгч  болон  хувирч  байна.
Улс   төрийн  бодлого  нь  эдийн  засгийн  хуримтлал  бөгөөд   эрх  чөлөө  тусгаар  тогтнолын  баталгаа холч   мэргэн  алсын  хараа  юм  гэж  боддог.

Энэ  нийгэмд  улс  төрийн  хэлмэгдүүлэлт  байна  уу?

Хүний  эрх  чөлөө  шударга ёсыг  дээдэлсэн  ардчилсан  нийгэм  шүү  дээ. Гэхдээ  төр  нь   авилга  хээл  хахуульд  идэгдэж, улс  орон  нь  өр зээлэнд орж, ард  түмэн  нь  ядуураад  байвал  юун  дарангуйлал, хэлмэгдүүлэлт тэрнээс  долоон  дор юм  болно.   

Таны өмч хөрөнгийг яагаад хураасан юм бэ? эргүүлж өгсөн үү?  

Манайх Хар хоринд  нутаг заагдаж очсон байлаа. Эхнэр жирэмсэн  1976 оны 7 сарын 21-нд  хотод  ирж  амаржаад  гурав хонож  байхад намайг баривчилж  авч  явсан юм. Тэр  хойгуур  миний  эд хөрөнгийг  хурааж авсан байгаа  юм. ээ дээ мөн  бэрх байсан шүү. Бэлэн  мөнгө  1500 төгрөгнөөс  эхлээд  ЭМ-21 маркийн суудлын машин, М-72 маркийн мотоцикль(3 дугуйт), бодон гахай  мэгж, тоорой нийт 20 гахай  зэрэгийг үнэ  хямдруулан худалдаж,  гутал, гоёл чимэглэлийн тоног  төхөөрөмж,  эд  материал  барааг шууд  улсын  орлого  болгосон  гэнэлээ. Урчуудын  эвлэлийн захиалгаар гадаадын  үзэсгэлэнд  гаргахаар  хийгдсэн  64 угалзтай,  гурван  мянган  төгрөгөөр үнэлэгдсэн  монгол  гутал, 24 лан  мөнгөөр  урласан  ховор  тоноглолтой бүрэн  эмээл зэрэг  олдоогүй  юмс  бий. Надад байсан  6950 кг  цэвэр мөнгийг  хурааж улсын  банкинд  тушаасныг Б.Шагдар гэж  хүн  намайг  цагаадах үед  бүрэн  бүтэн  тоо  ёсоор  нь   хүлээлгэж  өгч  билээ .Төр  надад голгүй  хандсан ч түмэн  ардын  минь  сэтгэл ад  үзээгүй юм  байна шүү гэж  өөрийн  эрхгүй  баярлаж билээ..

Таныг  хэлмэгдүүлэх  ажлыг  хэн  яаж  зохион  байгуулсан бэ?

 Би намын төв  хороонд  тасгийн дарга байхдаа Ю.Цэдэнбал дарга, түүний  тойрон  хүрээлэгчдэд хандаж ” Монгол  улсыг  эрчимтэй хөгжүүлэх алсын хараатай өөрийн   гэсэн стратегийн бодлого төлөвлөгөөтэй болмоор  байна, алийн  болгон  хүний  заавраар явах юм бэ?”  гэж  хэлхэд Бал дарга “ одоохондоо  хэрэггүй ээ  хүлээж бай  гэхэд  нь би “ хүлээх хугацаа алга, хүн  амьсгалдаг агаараа одоохондоо хэрэггүй ээ  хүлээж бай  гэдэггүй  биз дээ, “ онолгүй   нам  сохор, парактик муутай нам  хазгар”  гэдэг шиг манай улс  сохороор  тэмтэрч хөгжих болж байна уу?” гэсэнд тэр ихэд уурлаж удалгүй Говь-Алтай аймгийн  намын  хорооны  даргаар ажиллах тушаал гаргаж 1955 онд  явуулсан юм.

Даргын   тушаалыг  дагасан уу? сөрсөн үү?

Дагасан даа..

Тушаалыг   сайн  биелүүлсэн үү?  Саар уу?

Сайн  ажиллах юм  шүү  гэсэн  хатуу зорилготой очсон  болохоор  овоо  гайгүй  шүү. Аймгийн  хэмжээнд  мал  сүрэг  10 жилээр  өсөөгүй  амьдрал  маш  хүнд,  ихэнх  сумдын  айл  зуух  байхгүй  ил  задгай галтай ийм л  газар угтсан даа. 1955 оны  5 сараас 1956 оны  8 сарыг дуустал  ажилласан хугацаандаа мал  сүргийг  өсгөх  бодлого  явуулсаны үр  дүнд  малын  тоо  толгой  нь  нэмэгдэж   улсад  1-р  байр  эзэлж Төв  хороо, СНЗ-н шилжин  явах  туг, 300,000-мянган  төгоөгөөр  шагнагдсан юм. Шагналын  мөнгөний  тодорхой  хувийг  аймгийн   музейн  барилга  барихад  зарцуулж  ашиглалтанд  оруулсан  нь  хөдөө  орон  нутагт  анх  удаа  хийгдсэн  соёлын  үнэт  өв  бүтээн  байгуулалт  болсон  юм. Завхан  голоос  Гуулингийн  талруу  20 км  суваг  татуулж   газар  тариалан  малын  өвс  тэжээл  бэлтгэх  жимс  ногооны  аж  ахуй  байгуулах  ажлыг  эхлүүлсэн  юм.  Мөн  аймагт  нүүрс  түлдэг  уурын  зуух  хийлгэж  анх  ашиглалтанд  оруулсан  гээд  чамлахааргүй ажил хийсэн  юм.

Богино  хугацаанд их   ажил  амжуулжээ..

Уул  нь  хэдэн  жил  сайн  ажиллах  бодолтой  сэтгэл  санаа  өөдрөг  урамтай  л  байлаа. 1956 оны  намар  амралтаа  аваад  хотод  иртэл  Бал  дарга  уулзаж “сайн  ажиллаж  байгаад  чинь  баяр  хүргэе,  юм  хийх сэтгэлтэй  удирдах   чадвар   сайн  байна”  гээд  манай  улсын  атар  газар эзэмших аяныг  ЗХУ /хуучнаар/   хөрөнгө   мөнгө,  машин  техник  боловсон  хүчнээр тусалж  дэмжих  гэж  байна  иймд  чамайг  бид   Сайд нарын  зөвлөлийн  дэргэдэх Сангийн аж  ахуйнуудыг  удирдах  ерөнхий  газрын  даргаар ажиллуулахаар  шийдвэрлэлээ”  гэсэн  тэгээд л  тэр  даруйдаа  нутаг  буцаж  ажлаа  хүлээлгэж  өгөөд   шинэ  ажилдаа  орсон  доо.  

Алтайгаас  буцаж  ирэхдээ  амьдралын   ханиа   олж  ирсэн  гэдэг...  

1956 оны  хавар  мал  төллөх  үеэр  Наран  сумд  ажлаар  явж  байгаад   малчин  айлд  бууж  танилцсан  нь  Хэцүү  Жамба  гэдэг айл   байна. Гэрийн  эзэн, эхнэр   хоёр    төлөв  түвшин  яриа  хөөрөөтэй, бас  ааш зан  гайгүй  ажилсаг байрын   охиныхоо  хамт  амьдардаг бололтой. Том   хүү, охин  хоёроо  тусдааа  ажил  төрөл   амьдрал  ахуйтай  гэж  байна. Ярьж  хөөрч  суутал  ах  эч  хоёр нь  миний  сайн  танилууд  болж  таарлаа. Ингэж  л  анх  танилцан  айл  орон  болж  амьдралынхаа  60 гаруй  жилийг  хамт  туулж  явна  даа. Эмгэн  минь  цагтаа ”Бага  Цогзолмаа” нэртэй  гунхсан  сайхан  хүүхэн  явлаа  амьдралын  минь  хүнд  хэцүү  цаг  үеийг  хамт  туулж ар талыг минь  дааж  манайхыг  одоо  хүртэл  авч  явна  шүү,  гурван  хүүхэдтэй  ач  зээ  гээд  олон  болж   өнөр  өтгөн   сайхан  байна.

/Гэргий Ж.Бүрэнжаргал/

Та  хоёрыг  салгаж  тус  тусад  нь  нутаг  зааж  хөөсөн  гэдэг  үнэн үү?

Үнэн   үнэн.   1984 онд  байхаа  намайг  Хөвсгөл рүү,  эмгэнийг  Хархорин  яв  гэдэг  байгаа. Аргаа  баран  хэрүүл  тэмцэл  хийж учир  байдлаа ярьж   ойлгуулж   байж  би  ганцаараа  нутагруугаа явахаар боллоо, бас  болоогүй ээ   гэр  бүлээ  зохиомолоор  салгаж  Хотын  захиргааны Алгаа даргын  өрөөнд  сур  бүсэлж  ороод  “энэ  гурван  хүүхдийг  ээжийнх  нь   нэрээр  овголж  өгөхгүй   бол  би   энэ  сураар  Сүхбаатарын хөшөөнөөс  чинь  боож  үхнэ шүү”   гэж  айлгаж байгаад  хүүхдүүдээ  ээжээр  нь  овоглуулж  үлдээгээд төрсөн  нутаг  Чандмань  сум руугаа явж  билээ.

/Төрсөн нутаг Говь-Алтай Чандмань сум,  Монгол Алтайн нурууны төгсгөл Эмээлцэгийн нуруунд гэргийн хамт  2010 он /Вансэбэрүү цэцэг/

  Чандмань  сумд  байхдаа  цагаан  сараар  сумын   даргад  өвөрмөц  сонин  бэлэг  өгсөн  гэдэг...

  1985-онд  Чандмань  сумдаа нутаг  заагдан амьдарч  байлаа. Цагаан сараар  сум  нэгдэлийн  дарга  миний  насыг  хүндэтгэн  ирж  золгосон  юм.  Ёсыг  дагаж   би  сумын  даргад  хадаг  барьж,  нүүрсийг  малын хоргол өтөгтэй  хольж  боож  өгсөн  юм. Энэ   нь  сумдаа  шахмал  түлш  хийгээрэй  гэсэн  санаа  минь  байсан юм. Удалгүй сумд  шахмал түлш хийх  ажил эхэлж аймгийн төвд  шахмал  түлшний  үйлдвэр  байгуулж ашиглалтанд оруулсан гэж  сонсогдсон. Манай  сумд  аймгийн түлшний  хэрэгцээг  хангадаг илчлэг өндөртэй Зээгтийн  нүүрсний  уурхай гэж байдаг.

Таныг  Монгол  улсад  “Нутгийн  зөвлөл”   ТББ-ыг  анхлан    санаачилж   байгуулсан гэж сонслоо...

Хөдөө  хотын  хөгжлийг  холбох, нутгийн  эрдэмтэн  мэргэд  сэхээтнүүд, бизнесменүүдийн  хүчийг  нэгтгэж  орон  нутагруу  нь  хандууулах, шилдэг  боловсон  хүчнийг  сум  оронд  нь  ажиллуулах, бүтээн  байгуулалт бий  болгох  зэрэг   олон  талын  бодлого  зорилготойгоор  1990 онд  Чандмань сумынхаа  “ нутгийн  зөвлөл”- ийг  анх байгуулсан түүхтэй. Одоо  манай улсын  бүх  аймаг  сум   нутгийн  зөвлөлтэй  болж  үй  ажиллагаагаа явуулж  байна.

 Үер  усны  аюулаас 14-хүний  амь  аварч  баатарлаг  гавъяа  байгуулж байжээ.  Хэзээ? Хаана ? билээ.. 

 Хөвсгөлийн  Баян зүрх  сумд  нутаг заагдаж 3-жил  бригадын  даргаар  ажилласан юм. 1980 аад  оны  эхээр  Чандмань-Өндөр сумын  Халх-Булнайн  халуун  рашаанд  аймгийн  нэгдэл  дундын  үйлдвэрийн  ахмадуудтай  хамт  амраад  буцах  үеэр   аймгаас  Газ-53  машинтай Дорж  гэж  жолооч  ирж  биднийг  авч  явлаа. Алаг - Царын  гол  үертэй  байсан  тул  машин  голын  усанд  сууж  хазайж  бараг  л живэх  шахаж  бөөн  шуугиан  болов. 60-аас дээш насны   хөгшчүүл  байсан  болохоор  би  хувцасаа тайлж  голын  усаар  сэлж  цаана  нь  гараад беревазны  бүдүүн  олс  олж  бетон  хавтангаас уяж үзүүрийг  нь   чирч  оруулан  машинаас зүүлээ. ингээд  бүх  хүний  хувцасыг нь тайлуулж   үнэмлэх  бичиг  баримтыг  нь  гялгар  цаасаар  ороож,  гогцоо  зүүгээр бөхлөн  биенд  нь  боогоод   бүгдээрээ  уясан  олсоороо  дамжин  голоос  амь  мэнд   гарцгааж  билээ.  Бидний энэ  явдалтай зэрэгцэн  Рашаант сумд  малын эмч  залууу, гэр  бүлээрэээ  усанд  живж  амь  насаа алдсан гээд  лус  савдаг  хилэгнэсэн  хэцүүхэн  өдөр  таарсан юм. 

Эр  зориг,  авхаалж  самбаа  гаргаж  олон  хүний  амь аварсан  таны  баатарлаг  үйлсийг   төр  түмэн  төдийлөн  сайн  мэддэггүй  байх.

Тухайн  үед  “Эсэргүүн”  хэмээх   муу  нэр,  луу  данстай  байсан  учир   би    ингэлээ   тэглээ  гэж   сүр  бадруулж  яваагүй  юм. Учир мэдэж сонссон харсан   хүмүүс  байгаа  байх,  харин  одоо  Хөвсгөл  аймаг, Чандмань-Өндөр  сумынханд  дуулгаж сонсговол  сонин  байх  болов уу?
Ер  нь  таны  санаачилж, бүтээсэн  бүтээн  байгуулалт , хөдөлмөр  бүтээлийг  төр  засаг  яаж  үнэлсэн  билээ..

 Говь-Алтай  аймгийн 70-н жилийн  ойгоор “ СҮХБААТАРЫН ОДОН “ -2010- онд, 
 “ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪАНЫ УЛААН  ТУГИЙН  ОДОН “- 1956 онд   
Монголын  олон  нийтийн  шагналыг зохицуулах  зөвлөлөөс  2009-онд “ МОНГОЛЫН  АРД ТҮМНИЙ БААТАР ” цол  гээд  төр  түмний  хайр  хишиг зөндөө  л хүртлээ.

Ард  түмэн  танд  аль  хэдий нь  “ БААТАР” цол  олгосон  юм  байна. Ард  түмнээсээ  сонгогдсон  Ардчилсан  ерөнхийлөгч  зарлиг  буулгах  л  үлдэж  дээ...

Ерөөлөөр  болж  Төрийн  минь  сүлд  өршөөх  болтугай. 

Бие  сэтгэлээ чилээж  цаг  зав гаргаж  халуун  дулаан  яриа  хөөрөө  өрнүүлсэн  танд  гялайлаа  энх  тунх  саруул  сайхан  гэгээн  жаргалыг  ерөөе.

 
Анхдугаар  үндсэн  хуультай хамт  мэндэлж 
Ардчилсан  шинэ  үндсэн   хууль батлалцсан  
Төр  нийгмийн  нэрт  зүтгэлтэн та  
Түмэн  олондоо   сэтгэлийнхээ  сайхан  үгээ  айлдана уу?

Бид  өөрийн  гэсэн  Эх  оронтой,  эрх  чөлөө  тусгаар тогтнолтой  байна  гэдэг  л  их  аз  жаргал, хувь  ерөөл шүү. Тиймээс  хүн  бүр  залхуурч  суулгүй хөдөлмөрлөж  хатуу  чанд  сахилга  бат, хариуцлагатай байж  нам  улс  төрөөр  талцаж  хуваагдалгүй, эв  нэгдэлтэй  байх  нь  хамгийн  чухал. Төр  засаг  нь  түмэндээ  энэрэлтэй, Түмэн  олон  нь  төрдөө  хүндлэлтэй  байвал  Монгол  улс  минь  мандан  бадарна.

Ярилцсан: Н.Баавгай www.GARAG.mn

 

 

Гэрэл зурагийн цомог

Ардын Их Хурлын орлогч дарга 1992 он Шинэ Үндсэн хууль батласны 20 жилийн ой. /Шатрын тэмцээний үеэр/

Эрхлэн гаргасан ном

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын соёлын төв, Ардын авъяастан Ц.Лоохууз, ерөөлч, магтаалч Ч.Баярмагнайн хамт 1983 он

Өөрийн урласан эмээл 

СГЗ Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, Улсын заан Д.Долгорсүрэн нарын захиалгаар хийгдсэн гутал

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (48)

  • Ард (150.129.141.114)
    Tanii zamnasan zamaar yavsan bol mohgol oron maani arai l uur baih baisan daa gej l bodogdoh yumaa.Tand bolon tanai ger buld ene horboogiin sain saihan buhniig husie.Urt naslaarai
    2015 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.141.114)
    Сайхан ярилцлага болжээ.Зовсоны эцэст жаргадаг гэдэг ч унэхээр батлагдаж байна л даа. Цаг хугацаа бухний шалгуур шуу. Лоохууз гуайдаа эруул энх урт удаан наслахын ероол дэвшуулье
    2015 оны 01 сарын 12 | Хариулах
  • Жирийн нэг иргэн (202.131.235.82)
    Чи өөрөө юу хийж бүтээсэн юм. Адгийн амьтан байж агуу энэ хүн рүү бүү хуцаж борго!!! Тэр жинхэнэ луйварчид чинь бүгд төр засгийн толгойд гарчихаад ард түмнийг доромжлон тохуурхаж байна. Тэд нар луугаа хуцаж борго
    2015 оны 01 сарын 09
  • Монгол иргэн (202.131.235.82)
    Энэ адгийн шаар ямар ой гутмаар новш вэ? Энэ хог Лоохууз гуайн мянганы нэг хувьд ч хүрэхгүй хүний арьс нөмөрсөн бөөс хувалз байнаа
    2015 оны 01 сарын 09
  • Зочин (202.179.11.18)
    Энэ их хөрөнгийг яаж олсон нь тодорхой шүү дээ. Арга нь Одоо цагийн 76 шиг. одоо л нэг их ядарч явсан ардчилагч. хийсэн гэмээ үүрэх л ёстой шүү дээ. Ардчилсан орон шүү дээ ч гэх шиг. эд нар шиг хүмүүс хамсаатангууд л ардчиллын нэр хүндийг унагааж байгаа шүү дээ. Үерээс хүн гаргасан нь бол үнэндээ 7 залуу нийлсэн юм шүү.Одоо ганцаараа юм шиг бураад. уяагш нь уртасгавал овоо хуцах хөгшин банхар вэ.Хамгийн залхуу хэнэггүй сахилгагүй амар хялбарыг хайдаг байсан хүн хариуцлага.сахилга бат ярихаар ичиж үхмээр
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
    • Жирийн нэг иргэн
      Чи өөрөө юу хийж бүтээсэн юм. Адгийн амьтан байж агуу энэ хүн рүү бүү хуцаж борго!!! Тэр жинхэнэ луйварчид чинь бүгд төр засгийн толгойд гарчихаад ард түмнийг доромжлон тохуурхаж байна. Тэд нар луугаа хуцаж борго
      2015 оны 01 сарын 09
  • Зочин (112.72.13.224)
    saihan shaaj bgaa bz
    2015 оны 01 сарын 08 | Хариулах
  • mgl (112.72.13.224)
    saihan luivarchin bsan yum bgaa bz dee tegeed l ajilhiihgui bhaar n bal darga zailuulj l dee
    2015 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (183.177.98.106)
    хэн би чи өөрөө адгийн шаар байна да
    2015 оны 01 сарын 08
  • erka (124.158.107.56)
    Sum oron ni odoog khvrtel ene khvnii saikhan zay chanariig ayaridag yum
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • монгол (112.72.13.127)
    тэнэг мал түүхээ унш
    2015 оны 01 сарын 03
  • монгол (112.72.13.127)
    тэнэг мал түүхээ унш
    2015 оны 01 сарын 03
  • монгол (112.72.13.127)
    тэнэг мал түүхээ унш
    2015 оны 01 сарын 03
  • Зочин (202.21.106.158)
    жижиг гарын паняыг Монголын төр өндөр үнэлж МУГЭЗ цол олгожээ Ерөнхийлөгч ухаантай л хүн дээ
    2015 оны 01 сарын 02 | Хариулах
    • монгол
      тэнэг мал түүхээ унш
      2015 оны 01 сарын 02
  • Зочин (202.179.0.238)
    лооооохууузаа гэж жинхэнэ халхын жижиг гарын панз сэтгэхүй
    2015 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    лоохууз аа гэж жижиг гарын панз сэтгэхүй
    2015 оны 01 сарын 02
  • Зочин (103.229.120.78)
    Өнөөдөр юу ч гэж худлаа ярьсан бүгд л үнэн болдог хорвоо.Худлыг үнэн болгож ярих нь их амархан шүү дээ.
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
    • монгол
      тэнэг мал түүхээ унш
      2015 оны 12 сарын 31
    • монгол
      тэнэг мал түүхээ унш
      2015 оны 12 сарын 31
    • Зочин
      лоохууз аа гэж жижиг гарын панз сэтгэхүй
      2015 оны 12 сарын 31
  • Зочин (202.21.106.158)
    Мүнголын шударга төр үнэлж Гавъяат эдийн засагч цол өглөө. хүний муу үзэж хэлмэгдүүлж явсан нөхдүүд нь зовж нүд аньсан даа НҮГЭЛ НҮДЭЭ ОЛНОО гэж...
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • ахнрин (103.229.123.102)
    Адгийн шаар, муу хүн үхдэггүй
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
    • Монгол иргэн
      Энэ адгийн шаар ямар ой гутмаар новш вэ? Энэ хог Лоохууз гуайн мянганы нэг хувьд ч хүрэхгүй хүний арьс нөмөрсөн бөөс хувалз байнаа
      2015 оны 12 сарын 30
    • Зочин
      хэн би чи өөрөө адгийн шаар байна да
      2015 оны 12 сарын 30
  • Зочин (202.21.106.164)
    Уул нь энэ хүнд Хөдөлмөрийн Баатар цол олговол хүнээ олсон шударга шагнал байлаа үнэхээр эерэг бүхний төлөө тэмцэж эсрэг бүхний төлөө Эсэргүүн болтлоо тэмцэж байсан хүн дээ юмны цчир тайлагдаж Үнэн ялдаг л юм байна даа Та минь урт наслаарай
    2015 оны 12 сарын 28 | Хариулах
  • Ж.Н (103.26.192.146)
    Лоохууз гуайн мятаршгүй тэмцэл үнэхээр гайхамшигтай. Энэ хүний үгийг олон түмэнд цаг ямагт сануулж анхааруулж байх хэрэгтэй.Хөөрхий одоо ганцаараа үлдээ шив. Өвөг дээдсийн минь баатарлаг тэмцэгч нараас сүүлийн үеийн БААТАР хүн шүү...
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Х.Гал (119.40.97.89)
    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, атаа жөтөөтөнгүүдийг сөрөн дийлэгч, амьдралын төлөө мятаршгүй тэмцэгч, авьяас билэгт Лохууз гуад Гавьяат цол багадана даа Эби минь. Төрийн соёрхол олго.
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.122.34)
    sumni garz bolooguidee bayarla
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.21.106.121)
    ардчилсан төр цагаатгасан болохоор одоо дахин юм хуцаад юу хийнэ дарангуйлагчид
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Лоохууз (202.179.0.238)
    Үхсэн хүмүүс үг хэлдэггүй болохоор таныхаар болог
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • ner (85.179.159.129)
    Ulsad huuragdsan ym ni gehed l ter uydee ih ym bna, tgeheer ym ym tsohij l ywjee de.
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • мартаа (150.129.141.169)
    амьд архив
    2014 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    ok
    2014 оны 12 сарын 21 | Хариулах
  • gaihamsigtai er hyn dee?ataarhzgaa!!!! (193.49.226.54)
    ta nar ataarhaad ch haana ni hyrehgyi neg gaihamsigtai er bol ene hyn!!!amidarch chadsan ynen ygeen helj yabsan tord ajillaj ard olonii dyygaan hyrgej yabsan bidnii ylger abahaar hyn bol Loohuuz gyai men dee!!!ireedyi mini gereltei bygdees syralzaj gegelzsen bygdeen orhij syr!!!!!!!!!!!!!!!
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • chadraabaliin munkhchuluun (62.122.208.185)
    тор гавьяаг тань унэлэх цаг удахгүи ирнэ танд саин саиханииг хүсьө.
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Ж.Н (103.26.192.146)
    Тэрсүү зүйл бичиж байгаа хүн дарангуйлагчдын үлдэгдэл бололтой. Ингэж хүгэл хураагаад яах гээ вэ?Энэ хүний талаар ном бичиж,кино хиймээр байна. Үүнээс өөр амьд түүх гэж хаана байна.
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.70.33.62)
    тэрсүү зүйл бичиж байгаа хүмүүс дарангуйлагчдын баг, хань хамсатан бололтой. төр түмэн мэднэ шүү дээ даравч далдайж булавч бултайна даа
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.120.173)
    Маш их харгис, албан тушаал хөөцөлдөгч, тэрсэлдэгч, 1956 онд Говь-Алтайд ажиллаж байхдаа 16 настай хоньчин охин авч суусан, их юм бий дээ. Юутай ч ардын баатар биш. Харин Зөвлөлтийн талд урваж, хамт ажиллаж байсан нөхдөө авч хаях гэж яарч сандарч яваад баларсан бүтэлгүй амьтан. Удахгүй бүх зүйл үнэнээрээ дэлгэгдэнэ. Харин ч тэр үеийн нам, төр өршөөсөн юм билээ.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • hguygu (103.229.120.173)
    Албан тушаалын төлөө төрийн эргэлт хийх гэж оролдоод нутаг заагдсан, тэр зеийн хуулиар бол цаазын ял авах байжээ.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • sain bod (150.129.143.155)
    Yug helj yarihaa ehleed sain bodoj bai. Chi uuruu yu hiij buteecheed ene huniig shuumjilj bna. Mal bol ali hediin tuhuuruud haytsan bga da chamaig
    2014 оны 12 сарын 15
  • mnb (202.179.11.186)
    LOOHUUZ guaid TA AJIL AMIDRALAA NOM BOLGOJ ULDEENUU?.
    2014 оны 12 сарын 14 | Хариулах
  • irgen (150.129.140.56)
    taniig elbegee demjinee itgej bna
    2014 оны 12 сарын 14 | Хариулах
  • irgen (150.129.140.56)
    taniig elbegee demjinee itgej bna
    2014 оны 12 сарын 14 | Хариулах
  • anu (112.72.13.34)
    Энэ хүнийг өмнө нь тийм сайн мэддэгүй байлаа..Харин энэ ярилцлагыг уншаад хүндэтгэх, хайрлах, бахархах сэтгэл төрж байна.Ер нь амьдрал нь тэр чигтээ сургамж юмуу да.Тэр их хэлмэгдэлийн шуурга, амьдарлын саад бэрхшээлийг даван туулсан сэтгэлийн их тэвчээртэй мундаг хүн юмаа. Эдэлж хэрэглэж, урласан зүйлс нь зураг хөрөг баримттай оруулсан сонирхолтой сайхан нийтлэл болжээ.Өдий өндөр насыг зооглоод их ануухан харагдаж байнаа.Лоохууз гуа танд эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе.
    2014 оны 12 сарын 13 | Хариулах
  • Цогоогийн гэр бүл (112.72.13.101)
    Та 2 минь урт наслаж удаан жаргаарай бидний хамгийн сайхан хөршүүд байсан
    2014 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (78.148.23.61)
    Uls turiin hulgaichuudtai ih naizalj zurgaa daruulj dee.
    2014 оны 12 сарын 13 | Хариулах
  • Дуракт (150.129.142.228)
    Энэ юун үлэг гүрвэл хаанаас гараад ирэв ээ????
    2014 оны 12 сарын 13
  • Зочин (122.201.21.196)
    zasagt haaniihan bugd hulgaich nar
    2014 оны 12 сарын 13 | Хариулах
  • sain bod (122.201.21.196)
    aa muu eserguu, imerhuu uls hog negeeree baigaa, ugaasaa zailtai hurungu shamshigduulsan nuhur bolohoorn shiitegsen um.
    2014 оны 12 сарын 13 | Хариулах
    • sain bod
      Yug helj yarihaa ehleed sain bodoj bai. Chi uuruu yu hiij buteecheed ene huniig shuumjilj bna. Mal bol ali hediin tuhuuruud haytsan bga da chamaig
      2014 оны 12 сарын 13
    • Дуракт
      Энэ юун үлэг гүрвэл хаанаас гараад ирэв ээ????
      2014 оны 12 сарын 13
  • mnbv (88.116.92.142)
    urt naslaarai.tanii neg onigoo..undsen huuli batlah ujd
    2014 оны 12 сарын 13 | Хариулах
  • зочин (202.21.106.103)
    ийм сайхан хүнийг хэлмэгдүүлж тамалсан хүмүүс нь өнөөдөр бүгд тамд байгаа харин нүгэл нүдээ олж Лоохууз гуай жаргаж өнөөдөр сууна. юм ээлжтэй цаг цагаараа байдаггүй гэдэг чинь энэ шүү дээ .Бат үүл юу ч хийгээгүй баатарлаг гавъяа байгуулаагүй байж Баатар цол авсан нь дэндүү тэнэг зүйл болсон. харин Лоохууз гуайд Хөдөлмөрийн Баатар цол олгомоор юм энэ ерөнхийлөгч
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (76.29.57.111)
    loohuuz guai ta urt nasalaarai.ta nutgiin zuvlul gedeg umaa zohiogchiin erheer tatan buulgaj ugnu yy.ene mongol uls maani jalga dovnii yzlees bolood tarj butarahad oirhon bolchihloo.taniig hyndetgej yavdag
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Gerle (112.72.13.22)
    ene yriltslga ih saihan bolj ymar neg ungu budag aguulaagvi engiin hernee egelgvi saihan yriltslga bolj.ee bayr hvrgie .
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • zochin (211.36.156.97)
    Uneheer hodolmorch bolovsroltoi tor tumnii deed bolson eh oron ard tumenee gesen haluun setgeltei hun hunees iluu hunii deed azai buural tandaa eruul enh baij urt udaan naslahiin olziitei erooliig tandaa erooye.
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • D.Byambaa (112.72.13.233)
    Tand az jargal, eruul enh, urt udaan naslahiig eruue! Urgekj hundelj, bishirch yavdag shuu. Ene hunees ih zuiliig surch medeh heregtei gedgiig heleh baina.
    2014 оны 12 сарын 12 | Хариулах