Б.Лхагвасүрэн: Дотроос уншиж гэгээрэхээс биш гаднаасаа гэгээтэй харагдахыг бодож явсангүй

Б.ЛХАГВАСҮРЭН: ДОТРООС УНШИЖ ГЭГЭЭРЭХЭЭС БИШ ГАДНААСАА ГЭГЭЭТЭЙ ХАРАГДАХЫГ БОДОЖ ЯВСАНГҮЙ

"Би амьдралынхаа турш шүлэг бичлээ. Эргээд харахад олигтой шүлэг бичиж чадаагүй юм байна. Ганц шүлэг бичсэн нь “Боржигоны бор тал” юм даа” хэмээн даруухан ярих эрхэм найрагчийн талаархи танилцуулга хэрэггүй. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн найрагч Монголын утга зохиолд уянгын хэц татсан гавьяатай нэгэн. Түүний шүлгээс амьдрал, хайр, ухаарлын үнэ цэнийг олж авдаг болохоор уншигчид түүнд хайртай. Эрхэм найрагч ахтай орчлонгийн эрээн бараан, амьдралын хэв маягийн тухай ярилцсанаа уншигч Танд өргөн барьсу.


-Монгол хүний хүн чанарын тухай их ярих болж. Таны бодлоор хүн чанар, мөн чанар хоёрын ялгаа юу вэ?

Өндөр хөгжил хүн чанарыг хөөдөг туулга хэлбэртэй юм. Зах зээлийн нийгэмд хүн өрөөлийг бус амин хувиа бодох хэмжээнд хүрдэг. Монгол хүний амьдрал таатай биш байгаагийн нэг үзүүлэлт юм даа. Хүн чанарын талыг нь эхээсээ авч төрдөг. Үлдсэн хэсгийг нь өөрөө олдог. Харин мөн чанар бол мөнх юм. Хүмүүн мөн чанараа алдахгүй явах, ямагт хамт байх нь том үүрэг гэж ойлгодог.

-Хүн хүний хувь тавилан өөр байдаг. Хүний хувь тавиланг бурхан зурдаг гэдэгтэй Та санал нийлэх үү?

Хувь тавилан хүнд бурхнаас заяадаг гэдэгт итгэдэг. Зураг төөрөг хэлбэртэй далдын нэгэн увдис дунд хүн төрөлхтөн оршдог байх. Харин хувь тавилангаа бүтэн байлгах, түшиж явах, оногдсон сайхан хувь заяагаа гомдоохгүй байх, тааруухан тавилангаас өөрийгөө зөв авч гардаг байх нь тухайн хүмүүнд оногдсон үүрэг. Үүнд гайхаад, сонирхоод байх зүйлгүй. Хүн хувь заяаныхаа тойрог дотор ямар байх нь өөрөөс чинь эхэлдэг шүү л гэж хэлэх байна.

-Бие төрмөл, ухаан суумал, ааш араншин олдмол гэвэл санал нэгдэх үү?

-Энэ бол шигшигдсэн үг. Гэхдээ ухаан суумал биш төрмөл дэвсгэр юм. Түүнийг боловсрол мэдлэгээр дэмжиж тэтгэж байж их ухаан болгодог. Тэгэхээр яах аргагүй ухаан төрмөл. Хувь заяа бол бурхны өршөөлөөр тайлбарлагдах зүйл. Нөгөөтэйгүүр ааш араншин хүнд суудаг. Ааш араншинг олсон, олдмол гэх нь зохимжгүй.

Б.Лхагвасүрэн: Дотроос уншиж гэгээрэхээс биш гаднаасаа гэгээтэй харагдахыг бодож явсангүй

-Таныг саяхан нутагтаа амарчихаад ирсэн гэж сонссон. Дараа нь “Очоод золгох хүнгүй боллоо” гэж ярьсан байсан?

Нутгийн өвгөчүүл цөөрөх биш, бүр цөөн болсон. Төрсөн нутагтаа очиход намайг үнсэх биш миний үнсэх хүн олон болсон байна. Энэ бол уйлахад ч багадмаар зүйл. Нутаг нутгийн өвгөчүүл янз бүрийн ааш араншинтай байж таарна. Зарим нь зөрүүд, зарим нь жигтэйхэн уужуу тайван, зарим нь яаруу адгуу. Багадаа харж өссөн нутгийн хөх өвгөчүүл надад ч, бусдад ч адилхан хүн болохын шалтгаан байдаг. Тэд минь эргэж ирэхгүй шүү дээ гэж бодохоор гунигтай байна.

-Ахмадууд минь “Одооны хүүхдүүд” гэж их ярих болж. Таныг үнсдэг байсан өвгөчүүл тэгж ярьдаг байсан болов уу?

Нутгийнхаа өвгөчүүлийг “одооны хүүхдүүд” гэж үгүйсгэж байхыг сонсоогүй. Харин орчин үед чинь “одооны хүүхдүүд” гэж үгүйсгээд байдаг болчихсон юм байна. Өөрсдийнхөө амьдарч байсан үе, өнөөгийн цаг үеийг харьцуулсан ойлголтгүйгээс ингэж хөнгөн дүгнэлт хийдэг. Бидний үед хэрэглэдэг зүйл цөөхөн, хүсдэг, шунадаг нь бага. Өнөөгийн хүүхдүүдийн оюун ухааныг үймүүлж байгаа шиг техникийн цахим хөгжил байсангүй. Ийм хөгжил орчин үеийн хүүхэд залуусыг “дуусгаж” байна. Тэдний буруу биш. Хэрэв алдаа гэж байдаг бол он цагийнх л байж таарна. Бид бага байхдаа ямар байлаа, ямар орчинд өслөө гэж бодон залуус, хүүхдийг хайрлах ёстой. Эднийгээ хүн шиг хүн болгох учиртай. Их шуугиантай орчлонд амьдарч байгаа учраас хүүхэд, залуус маань “одооны хүүхдүүд” гэсэн зэмлэлээс өршөөгдөх ёстой.

-Монгол эр хүний чанар гээгдэж, монгол эмэгтэй хүний зан өдрөөс өдөрт хувьсаад байх шиг?

Эр хүний нүд, сэтгэл хоёрыг гоёж явдаг нь бүсгүй хүн. Бүсгүй хүн “үгүй” гэж хэлж чадахаа боливол бүсгүй хүн биш болдог. Эр хүн “Бүсгүй хүн бүр миний өмнө сөгдөх ёстой” гэж бодвол эр хүн биш болно. Бидний үеийн бүсгүйчүүд “Би чамтай суухгүй” гэж хэлж чаддаг байлаа. Тэр л биднийг эр хүн болгосноос биш “Тэгье”, “За” гэсэн бүсгүй хүн биднийг эр хүн болгоогүй. Тэгэхээр бүсгүй хүний эрхэмсэг чанар аль болох хадгалагдаж байгаасай гэж хүсдэг. Одоогийн саармаг үед алдарч байгаа ч гэсэн эрхэмсэг хэмээх нь бүсгүй хүний хөдөлшгүй зан чанар учраас эргээд ирнэ. Ирж ч байна. Бүсгүйчүүд минь эрхэмсэг үнэн, шальдар булдарт урагдахгүй байхыг хичээдэг болжээ. Харин эрчүүд нь эр хүн шиг байх ёстой. Өнөөгийн эрчүүд үүнийг их сайн бодмоор...

-Уран бүтээлчид уран бүтээл дээрээ сэтгэлийн үгээ таталгаж хэн нэгэнд дурсгадаг нь ёс мэт болжээ. Таны сэтгэлээс гардаггүй таталбар юу вэ?

Би уншиж үздэг. Миний тухай юу бодож төсөөлдөг тухайгаа хүмүүс номынхоо урд хавтасны хуудсанд бичсэн үг дээрээ алддаг юм шүү дээ. Гэхдээ тэр алдсан үгэн дотор намайг гомдоохоор нэг ч үг байхгүй. Яруу найрагч Нямбуугийн Нямдорж надад Бунины гурван боть ном дурсгахдаа таталсан үг санаанаас гардаггүй. “Н.Нямдорж, Б.Лхагвасүрэн хоёр ямархан явсныг Бунин мэднэ” гэсэн байдаг. С.Удвал дарга миний дэвтэр дээр бичиж өгөхдөө “Б.Лхагвасүрэнгийн оосор нь урт, олом нь бөх байг” гэсэн. Энэ мэт сайхан үг олон бий.

-“Надад номоо өгсөн бүх хүний номыг унших гэж хичээдэг” гэж ярьж байсан тань санаанд буулаа. Уншиж амжиж байна уу?

Өөрийнхөө амьдарч буй он цагт гарч байгаа бүх номыг уншиж бардаггүй юм гэхэд яруу найраг, уран зохиолын номуудыг уншихыг хичээдэг. Шинээр хэн орж ирэв, өөр өнцгөөс бичиж үү гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Зохиолч хүн мэдэхгүй байх шиг ичгүүртэй зүйл үгүй. Мэдэхдээ ярьж, сонсож биш чимээгүй уншиж мэдэх учиртай. Би уншсан номоо бусдад ярих дургүй. Бичсэн ном хэнийх ч байж болно. Өөрийн нүд, сэтгэл, мэдрэмжээр уншиж ойлгодог. Дотроос уншиж гэгээрэхээс биш гаднаасаа гэгээтэй харагдахыг бодож явсангүй.

-Б.Лхагвасүрэн найрагчийн Монголын утга зохиолд тавьсан тангараг, татсан хэц залуу хойч үеийн ямар уран бүтээлчид тусгалаа олох бол?

Хэрэв яруу найрагчид уралдааны морьд гэвэл гарааны зурхайгаас эргээд хоорондоо ойрхон явна. Зул задрах хүртэл бөөнөөр яваа гэсэн үг. Яваандаа нэг, хоёр нь толгойлж, цойлж гарч ирнэ. Залуу яруу найрагч олон гарч ирлээ. Тэр нь тийм гэж хэлэх аргагүй. “Яруу найраг нэг хэвийн байна эсвэл нэгнээсээ ялгарах зүйлгүй юм гэж тайлбарлах уу” гэж өөрөөсөө асуусан. Өнөөдрийнх шиг он цагт яруу найрагчид бөөн байхаас аргагүй юм гэсэн хариултад тулсан. Монголын уран зохиолд олон хүн нэрээ мөнхөлнө. Тэднийг бариан дээр зогсч буй маргаашийн уншигчид шүүнэ. Түүнээс биш өнөөдөр дунд нь амьдарч яваа хөгшин, залуу хэн нэгэн шүүн тунгаах нь буруу. Би туршлагатай, ахмад, насаараа шүлэг бичсэн гэдгээрээ дарангуйлж залуу яруу найрагчдад хатуу үг унагаж, гомдоохыг хүсдэггүй. Уралдааны замд юм юм тохиолдоно. Уяа цөмөрнө, хүүхэд нь ойчно, эзэнгүй хүлэг уралдана, сайн морийг зальтай унаач хүүхдүүд ухраана, морь нь хадуурна. Хурдан морины уралдаанд болдог бүх л зүйл Монголын яруу найргийн ертөнцөд болж байдаг юм.

-Та айлын ганц хүү. Цөөхүүлээ байхын зовлон, ганцаардахын гуниг байсан байж таарна?

Дээрээ ах эгчгүй, доороо дүүгүй эрх танхи өснө гэдэг сайхан мэт боловч аав ээжийгээ унаад өгөхөөр ганцаараа л үлддэг. Гэхдээ өөрийгөө ганцаараа гэж хэлэх дургүй. Надад зургаан хүү, хоёр охин, олон ач зээ бий. Би хүү, охиноос төрсөн үрсээ бүгдийг нь “ач” гэдэг. Охиноос төрснийг зээ, хүүгийнхийг ач гэдгийг эсэргүүцдэг. Намайг налж эрхлэх, орчлонгийн жамыг үзэхэд уйлах, санаж бэтгэрэх хүн олон бий. Тиймээс би орчлонд олон уяатай. Олуулаа байх шиг, үр хүүхэд нь амьд сэрүүн харагдаж байхаас илүү жаргал юу билээ. Алддаг ч онодог ч хүүхэдтэй бай, хамаагүй харагдаж л байгаасай. Би үүнийг л бурхнаас гуйдаг.

-Таны биеийн тал болсон Баасан эгчийн тухай яриа дэлгэмээр санагдлаа. Танд олон уран бүтээлч төрүүлж өгсөн буянтай хүн гэж боддог?

Хасар маань ижийтэйгээ адилхан. Дүр төрх, байгаа байдал нь. Ааш араншингийн хувьд аавтайгаа ижил. Ижий нь Хасарт, Хасар ижийдээ их хайртай. Бид хоёр уйлж, дуулаад хэдэн хүүхдээ бараадаад л явж байна. Гэхдээ хүн хүүхдүүдийнхээ аль сайн яваад нь биш амьдрал тааруухан, эсвэл өвчин зовлон ороодог хүүхдэдээ их сэтгэл зовдог. Өвдөж зовдог, зөрүүд хүүхдэдээ хайртай байдаг. Хасар маань нялхаасаа өвчин ороомтгой хүүхэд. Одоо Францад амьдарч байна. Эцэг, эх болсных хүүхдийнхээ шүлэг уншихыг харах сайхан байлгүй яахав. Эцэг шигээ юм бичдэг хүн болжээ гэж бодох зүгээр санагддаг юм. Харин миний хань Хасарыгаа сайн шүлэг бичлээ гэж хэлэхгүй. Манайхаар орж гардаг хүмүүс дандаа уран бүтээлч учраас хань минь шүлгийг сүрхий мэдэрдэг. Хүүдээ ахадсан үг хэлэхгүй. Урам хайрлах дургүйдээ биш, эхийн магтаал ихэдвэл хүүд минь хүндэднэ гэж боддог ханийнхаа ухаанд баярладаг.

-Ижий бурхан, ээж шүтээн гэж ярихаас биш аавыгаа бид мартаад байх шиг. Аав гэж түшигтэй уул үгүй бол ижий бурхан яах билээ гэж бодохгүй юм?

Ижий их ойрхон байдаг болохоор илүү юм шиг санагддаг байх. Гэхдээ аав шиг том орон зай ертөнцөд хаана байна вэ. Би аавыгаа их санадаг. Аав маань цөөн үгтэй, тоотой дуугардаг, гүжирмэг хүн байсан. Миний зүүдэнд цөөхөн ирдэг. Амьд байсан шигээ тоож байна гэж боддог. Ганц юм болохоороо эрх нь хэтэрвэл амархан эвдэрнэ гэж боддог байсан байх. Намайг цөөхөн үнссэн. Ерөөсөө загнахгүй, муухай харахгүй, ахин дахин үнсээд нялуураад байдаггүй. Би ижий аав хоёроо эн тэнцүү хайрлаж, бодож явдаг. Шүлэг бичихдээ хүртэл сүнс нь гомдох вий гэж ижилхэн бичдэг.

-Монголчууд бид цөөхөн, цөөхөн гэж ярих юм. Харьд байгаа монголчууд маань эх нутагтаа ирвэл бид цөөхүүлээ биш шүү дээ?

Амьдралтай газар хүн, өвстэй нутагт мал гэж айхавтар үг бий. Ертөнцийн соёл иргэншилтэй танилцаж, ажиллаж, амьдарч буй монголчуудын тухайд хэзээ нэгэн цагт эх нутагтаа ирж таарна. Олуулаа болох шаардлагатай байх. Ёс бусаар олуулаа болж болохгүй. Гэхдээ би монгол угшилтай, монгол хүн олон болоосой гэж залбирна. Монгол хүн гадагшаа явж байвал Монголынхоо хөгжилд нэмэр болохын тулд гэж өөртөө бодох ёстой. Тэгж яваа байх гэж боддог. Тэднийгээ дуудахын зэрэгцээ төр хүний газарт амар амгалан энх мэнд байхад нь анхаардаг байгаасай гэж давхар бодох юм. Түүнээс биш тэнд бай, энд амьдар гэвэл хавчлага болно.

-Таны шүдэнзний цуглуулга дотор ховор нандин, дурсамжтай шүдэнз олон байх. Ер нь яагаад шүдэнз цуглуулах болсон бэ?

Миний цуглуулдаг ганц зүйл шүдэнз юм. Гэхдээ огт зураагүй, хайрцаг нь эвдрээгүй шүдэнз цуглуулна. Шүдэнзний хайрцаг дээрх зураг цаг үеийнхээ түүхийг өгүүлдэг. Хаад, эртний барилга, ан амьтан, эрвээхэй шувууны гээд янз бүрийн зураг байдаг. Хайрцагны загвар, зураг тэр чигээрээ урлаг. Марк цуглуулахтай л агаар нэг. Хоёрдугаарт, хүн буй болоод гал олсон байх. Гал нь олсон хүмүүнээ хүн болгосон байх. Энэ утгаар би галыг бэлгэшээж шүдэнз цуглуулдаг.

-Бэлгэшээл гэснээс монголчууд сүрхий зөнтэй улс. Тэр ч утгаараа зарим нэг муу зүүднээс цээрлэдэг байх?

Шүд унаж, өвдөж зүүдлэх муу гэдэг нь батлагдсан зүйл. Түүнээс биш муур тааралдах энэ тэрийг тоодоггүй. Аян замд явж байхад хярс, зурам, нохой өвөр талаас орвол бэлгэшээдэг, өврөөс гарвал жаахан таагүй байдаг. Айл бүрт, хотоор дүүрэн муур байна. Зарим нь муурыг хүүхдийн дайтай эрхлүүлж, даралт бууруулдаг гээд нурууг нь илээд сууж байх юм. Би муурт тэгтлээ дотносохыг хүсдэггүй. Араатнуудын хамгийн жижиг хэлбэр шиг санагддаг учраас тэр. Гэртээ хэзээ ч муур тэжээхгүй гэж бодож явдаг хүн дээ.

-Та Төрийн шагналын зөвлөлд ажиллаж байсан хүн. Зарим хүн олон удаа нэр дэвшиж байж энэ шагналыг авсан байдаг юм билээ. О.Дашбалбар ах гэхэд л долоон удаа, Д.Пүрэвдорж гуай зургаан удаа ч гэдэг бил үү?

О.Дашбалбарыг долоон удаа нэр дэвшсэн гэж мэдэхгүй юм. Жаахан ташаа яриа болов уу. Өөрийнх нь амьдарч байсан цаг хугацаатай харьцуулаад бодохоор нэг биш. Харин Д.Пүрэвдорж гуай дөрвөн удаа нэр дэвшиж байж тав дахь дээрээ авсан байх. С.Пүрэв гурван удаа нэр дэвшсэн санагдана. П.Бадарч хоёр ч удаа нэр дэвшсэн байдаг байх шүү.

-Шагнал авсан нь баярлаж, аваагүй нь гомдоно. Ер нь Төрийн шагналын зөвлөлд ажиллаж байхад хэцүү байсан биз?

Хэцүү, хэцүү. Авсан бол би өгсөн юм шиг, аваагүй бол би өгөөгүй юм шиг ойлгоно, хандана. Салбар хуралдааныг даргалдаг байлаа. Есөн жил ингэж давхар алба хашсан даа.

-Таныг ажиллаж байхад шагналын шалгуур өндөр байсан уу?

Өндөр, өндөр. Гэхдээ дэмий гэмээр зүйл ч байдаг л байсан. Гэр бүлийн бат суурьшилтай байдал, биеэ авч явах байдал гээд л...

-Та хэдэн удаа нэр дэвшсэн бэ?

Би нэг удаа дэвшээд авсан. Тэр ч бүү хэл 1982 онд анхны номоо хэвлүүлээд 1990 онд хоёр номтой байхдаа Төрийн шагнал хүртсэн.

-Дуучин Д.Болд Төрийн шагнал хүртсэн. Зарим нь үгүйсгэж байхад, нөгөө хэсэг нь дэмжиж байна. Энэ тухай Таны бодол?

-Хүмүүс янз бүрээр л ярьдаг. Ямар зүйл хийдэг, бүтээдэг хүн юм бэ би мэдэхгүй юм. Дуулж л байгаа харагддаг. “Монгол поп”-ыг үндэслэгч нь Д.Болд гэвэл худлаа болно.  Монголчууд чинь “Хүүе Дамдин”-аасаа эхлээд л поп дуулж байсан байлгүй. Хөгжүүлсний тухайд гээд өгвөл хэнд ч өгч болно. Төр таалсан хэрэг. Төрийн зарим зүйлд бид үл оролцох, тэвчээртэй байх хэрэгтэй. Д.Болдод төр урам өгч байгаа байлгүй дээ.

-Таны бэлтгэсэн “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг олон хүний сэтгэлд хүрсэн. Яагаад ийм нэвтрүүлэг хийх болов?

-Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй 100 эрхмийн тухай нэвтрүүлэг хийе гэж зорьж байгаа юм. Залуу, хөгшин хэн ч хамаагүй. Ард түмний хайр хүндэтгэл хүлээсэн байх ёстой. Эцэстээ 100 DVD, ном болон хэвлэгдэнэ. “Монгол хүн бүхэн эрхэм” гэж Д.Сосорбарамын хэлдэг үнэн. Гэхдээ онцгойрсон 100 эрхмийг онцлох ёстой. Цаашид 200, 300 болох байх. Үргэлжлэлийн эхлэлийг тавьж байгаа учраас баяртай явна. Нэвтрүүлэгт хөтлөгч, редактор хийж оролцож байна. Хамгийн гол нь энэ чинь ямар хүн бэ гэдгийг гаргах нь чухал. Түүнээс биш сонгуулийн шоу болгож, хэн нэгнийг магтан дуулах гээгүй.

-Мөнгөөр нэвтрүүлэг хийдэг, бүр 30 сая төгрөг авдаг гэж нэг цахим хуудаст бичсэн байсан?

-Хэнээс ч сохор зоос аваагүй, авдаг ч үгүй. Янз бүрээр л бичдэг. “Hero” энтертайнментын залуустай хамтарч бүтээдэг юм. Бид нэвтрүүлэгтээ оролцох хүнд урилга өгч, гуйж оруулдаг. Бэлтгэсэн нэвтрүүлэг олон бий. Бэлтгэхэд хугацаа ордог. Тухайлбал, Төрийн шагналт, Ардын жүжигчин уран нугараач Б.Норовсамбуугийн ижийгийн зургийг архиваас олж өгч байгаа юм. Түүнд ижийгээ харах боломж олгосон. Энэ бол өгөөж. Нэвтрүүлэг бэлтгэхэд мөнгө авдаггүй гэдгийг дахин хэлмээр байна. Сард хоёр хүний нэвтрүүлэг хийх ёстой. Гурван жилийн хугацаанд хийж дуусгана. Хэн нэгнийг сонгуульд нэр дэвшүүлж, амжилтад хүргэх гэж бид нэвтрүүлэг хийгээгүй. Монголчууд, монгол хүн оюуны ийм чадамжтай юм шүү гэдгийг л харуулахыг зорьсон. Заримдаа “Б.Лхагвасүрэн мөнгө авсан байх” гээд дэл сул яриа гарч уур хүргэдэг юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (74)

  • Дэнхэр (202.179.11.18)
    Аугаа их,мундаг ховор хүн шүү. Одоо Гүрбазар гэгч цул авъяас цул алт цол гуншин шагнал нь багадаад байгааг та нэг бодож үзээрэй.атаархагчид юу ч ярьсан битгий тоо бүү уурла. гүрээг ч бас та хариулахгүй ч байсан болно нэвтрүүлэгт оролцогчоос мөнгө нэхсэн гээд л баахан гөрдсөн
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Энхээ (202.179.20.108)
    Найрагчийн хувьд агуу хүн гэдгийг сайн мэдэж байна. урт наслах болтугай
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.122.67)
    Kkk
    2015 оны 01 сарын 02 | Хариулах
  • zochin (150.129.143.236)
    ogood baihaad iluu neheed bsan yum dag. Ter ued zaluu baij dee.. lhagvasuren..ineed hurdeg yum odoo...
    2015 оны 01 сарын 02 | Хариулах
  • zochin (150.129.143.236)
    ene lhgavasuren chin ter jil 1986ond baihaa. Turgenii gold ochijn radiogiin nevtruuleg sain duraaraa irj hiigeed daraa ta nariig bi radoigoor surtalchilaa ene ter geed airag tsagaan idee og geed davhiad baisan yum dag. odoo ch tom boljee.....
    2015 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.113.138)
    Дөнгөж гарсан ховор ном гэрт нь байж л байна гэж бусдын бахархан ярихыг сонсож байсан.
    2015 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.113.138)
    Ийм хүнтэй ярилцаж яриаг нь чагнан суухсан. Гарсан номыг уншаагүй удаа байдаггүй бололтой,дөнгөж гарсан ховор ном б
    2015 оны 01 сарын 01 | Хариулах
  • gerlee (202.72.247.249)
    танд амжилт хүсье би аавыгаа зуун эрхэмийн нэг гэж боддог танай нэвтрүүлэгт оруулж чадаагүй аав минь бурхан болсон гэхдээ бид 8 аавыгаа эрхэм дээд зууны хүн ирэх зууны түүчээ үрстэй хүн гэж боддог таны зохиол нэвтрүүлэг бүрийг үздэг бас бахархдаг
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.170.80.58)
    Уг нь би таныг магтая гэсэн юм, Увайгүй энхбаярын бөгсийг долоохоор БӨГСЧИН юм л гэж бодлоо
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • chadraabaliin munkhchuluun (62.122.208.185)
    argagyi l bichgiin hun dee oop olon saihan zuil buteegeerei tand amjilt husie
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.122.137)
    мөнгө авна уу өнгө авна уу та нарт ер ямар хамаа байна аа. хүнийг алагчлахгүй л байвал болоо биш үү.энхбаярыг байнга битгий муул.тэр хүнд сайн чанар байж л таарна.одоо та нарын магтаад байгаа лүднүүд улс орноо юу болгочихов.цаг хугацаа л хамгийн сайн шүүгч.
    2014 оны 12 сарын 15 | Хариулах
  • АХ АА! ЯРИАРАЙ МУУ ДУУТЭЙГЭЭ (180.149.78.20)
    МИНИЙ САЙХАН АХ ТА МИНЬ ТАВТАЙ ТАРГАН ЕВЕЛЖИЖ БАЙНА УУ? НЭГ УУЛЗАХ ЮМСАН. ХЭНТИЙ НУТГААС ПУРЭВДАГВЫН ЭРДЭНЭХУЯГ. УТАС 95514159 ТА ЭНЭ УТСААР ЗАЛГААРАЙ. БИ ТАНЫГ ОЛОХГУЙ ЮМ, ХААНА ГОЛДУУ БАЙНА ДАА? ГЭРТЭЭ БАЙХ ГЭЖ БОДДОГ
    2014 оны 12 сарын 14 | Хариулах
  • Unshigch (112.72.13.133)
    Burhan uhaantai mundau hun shuu. Ene hunii daitai setgej bichij chadahgui humuus eldev ug helj baihaar uhaanaas ni suraltsmaar yum. Oyunii hoosrol mongol eh orniig min muhuuh vii dee!
    2014 оны 11 сарын 29 | Хариулах
  • tsetseg (150.129.141.197)
    tand amjilt hvsie ongod chini odnoos olon baig
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.140.24)
    Hudalch
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.123.21)
    Та мундаг хvн. Д.Цоодол гуайн зиндаанд арай ч хvрэхгvй болов уу? Бvv гомдоорой.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Zorro (150.129.142.252)
    Yneniig yrij baigaa met tuilshral
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (112.72.13.187)
    хөгшин бөгс долоогч
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Bold (27.123.214.121)
    Ta nar ene hunii daitai ywaaguidee ataarhaa yu?
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Гайхав (103.229.121.105)
    Энхбаяртай орсон нэвтэрvvлгээс хойш худалаа хvн байна гэж бодсон
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Baidal (202.21.106.166)
    Het dolidognuur zan chini uzehed ih hetsuu yumaa, doloochih geed l,,, nevtruulgee orhivol yasiim bee! Ta ugaasaa iim hun uu,,?!
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • зоч (202.179.20.129)
    таныг саин шүлэгч зохиолч гэх юм үнэн баих энхбаяртаи хамт сонин харагдаж баилаа авилгал авч амьдарлаа саижруулсан юмуу танд эх орон энхбаяр хоёрын аль хэрэгтэй вэ нэг муу авилгагчииг магтаад муу нохои
    2014 оны 11 сарын 22 | Хариулах
  • Нятрав.Д (112.72.6.158)
    УГ НЬ БИ ТАНЫГ МАГТАЯ ГЭСЭН ЮМ УХААНТ ОЛОН АРДДАА МАГТААЛЫН ҮГЭЭ ҮЛДЭЭЕДЭЭ
    2014 оны 11 сарын 22 | Хариулах
  • жанчив (150.129.141.151)
    лхагвасүрэн гуайдаа эрүүл энх сайн сайхныг хүсэе.Туулсан зам өөрийнх дотогшоох ухааныг зүйрлэхэд навтсанд боож нандигнан хайрладаг өвгөчүүдийн сайн билүү чулуу мэт.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Mongol uvug (182.160.8.150)
    Ene zohilch nar hoid nasandaa tamd unah baisan ch hamaagui zuvhun Mongolooroo yarij Mongoloo shutdeg baigaasai!!! Ihenh ni het shashinjsan humuus baidag. Gertei yanz buriin hariin burhan uruud tavichihsan yanz buriin maani megzem unshij hiimorio sergeene deer ni uursduu bolon ur huuhduud ni golduu tuvd nertei baidag. Tuvd hel ni Mongol helnees iluu tengerleg hel yumuu haishaa yum!!!
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • bobo (103.229.123.174)
    Tand sain saikhan buhniig eruue
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • gerlee (103.10.22.43)
    сайхан хүн шүү та урт наслаарай улам ихийг бүтээгээрэй, ховорхон найрагч, үнэнийг л хэлдэг хүн
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (103.229.122.83)
    Санал нэг байна .Баярлалаа
    2014 оны 11 сарын 20
  • зочин (103.229.122.83)
    ЧИ лав хүн бишээ ямар амьтхы амьсгаа вэ
    2014 оны 11 сарын 20
  • ээж багш (103.229.122.83)
    Долгинохыг харин чнэг мэддэггүй хүндээ.ТАзаавалэнэ нэвтрүүлэгт ороорой ЛХАГВАСҮРЭНГУАЙ
    2014 оны 11 сарын 20
  • багш ээж (103.229.122.83)
    ӨӨ та яагаад ШАРАВЫН СҮРЭНЖАВ ГУАЙГ МААНЬ НЭРЛЭЭГҮЙ ЮМ БЭ.Мөн сайхан хүн шүү эд маань эрүүл эсэн байж урт насалж удаан жаргаасай.Та бүхэн бол ганц ахыг маань орлосон ахнар минь .БУРХАН ӨРШӨӨГ
    2014 оны 11 сарын 20
  • багш ээж (103.229.122.83)
    Та минь монголчуудын үнэнхүү бахархал . Таны шударга түс ,үнэн үг ,цаанаа нэг хүнлэг жинхэнэ эр хүний занд тань дуртай шүү. Эрүүл энх байж монгол түмнээ баясгаж жин дарсан цэлмэг ухаан ,онч мэргэн үг яриа зохиол бүтээлээрээоюун санааг минь умдаалж яваарай .Одоо цагт үзэх юм ганцхан таны хийж буй нэвтрүүлэг байна.Ану чбас нэлээд суралцаж өө сэв нь дарагдаж л явна Ийм сайхан хүнтэй ингэж ажиллах боломж олсон өндөр их хувь заяатай охин шүү хөөрхий
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • MONGOL IRGEN (202.131.235.82)
    Shaardlaga baigaa, harin ch bur ih zuulun helsend bayarla! Bold gej zalitai novsh,yamar yumni duuchin, hooloi baihgui,yag yamaa shig charladag sh dee!!!
    2014 оны 11 сарын 20
  • tuul (103.229.121.56)
    Saihan hun shuu tA? Eruul enh baigaarai
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.21.99)
    Lhagvaa ahtai yariltslaga hiihed Boldiin tuhai yarih yamar shaardlaga bainaa? Ooriinh ni talaar l yarival barav.Daraagiin udaa Boldiig duudaj suulgaj baigaad Lhagvaa ahiig yariulchih.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
    • MONGOL IRGEN
      Shaardlaga baigaa, harin ch bur ih zuulun helsend bayarla! Bold gej zalitai novsh,yamar yumni duuchin, hooloi baihgui,yag yamaa shig charladag sh dee!!!
      2014 оны 11 сарын 19
  • Зочин (103.229.122.194)
    урт насалж удаан жаргаарай.
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • za yahav (84.132.68.66)
    Steven seaga -ld joohon hul aldaj balchirdsan shuu uvuu ...
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.157)
    Bavuugiin Bavgar xar ghedeg bilyy
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • khandaa (124.158.77.9)
    Dotroosoo unshij gegeersen hun olon boloh boltugai. helj yarisan zuils tani sanaa nemj bodold avtuulah yum aa urt nasalj udaan jargaarai .
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Jargal (150.129.143.85)
    Uhaaral hairlasan saikhan yriltslaga bolson bn shu. Iim saikhan amid burhaduudtai olontoi uchruulaarai Garaginhaan. Amjilt
    2014 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.11.94)
    битгий атаарх
    2014 оны 11 сарын 17
  • Зочин (202.179.11.94)
    чи хэн юм бэ чамайг бодвол дэлхийд данстай хүн шүү муу шулам минь
    2014 оны 11 сарын 17
  • Зочин (202.179.11.94)
    tiim shuu dee chi towoij chadah uu
    2014 оны 11 сарын 17
  • өнөр (202.179.20.252)
    их үнэн үгтэй хүндэлдэг хүгий нэг дээ ижий аав хоёрыгоо эн тэнцүү хайрлах ёстой их таалагдаж байна.
    2014 оны 11 сарын 16 | Хариулах
  • Г. Пурэвдорж (103.229.120.221)
    Бавуугийн Лхагвасурэн, Пунцагийн Бадарч, Денгетийн Цоодол, Дэндэвийн Пурэвдорж , Тангадын Галсан гээд энэ таван эрхэмиййг хун бур ингэж л дууддаг, ярьдаг. Би эднийг маш их хундэтгэдэг. Нэрийг нь дурдахдаа БАВУУГИЙН гэхгуй Бавуу гуайн Лхагвасурэн гэх жишгээр дурдаж ярихыг хичээдэг. Учир нь Лхагвасурэн бид хоер насаар ойролцоо болохоор би туунийг Лхагвасурэн гэдэг. Харин аав нь миний аавтай ойролцоо настай учир би уеийн юм шиг дуудах нь зохисгуйшуудээ.Хумуус минь ахмад буурлуудаа амьд ч бай, бурхан болсон ч бай тэр гуай, энэ гуай гэж хундэлж байх нь бидний евег дээдсээс уламжидж ирсэн сайхан заншлаа мартахгуй явбал сайнсандаа. Манай Лхагвасурэн бол буурал евег дээдсээс заяасан тэр аугаа их ухааны уурхайн нэг хэсэг юмшуудээ. Хунд дандаа ухаарал хайрладаг эрхэм анддаа эруул энх, урт удаан наслахыг хусэн ереее!!!
    2014 оны 11 сарын 16 | Хариулах
    • багш ээж
      ӨӨ та яагаад ШАРАВЫН СҮРЭНЖАВ ГУАЙГ МААНЬ НЭРЛЭЭГҮЙ ЮМ БЭ.Мөн сайхан хүн шүү эд маань эрүүл эсэн байж урт насалж удаан жаргаасай.Та бүхэн бол ганц ахыг маань орлосон ахнар минь .БУРХАН ӨРШӨӨГ
      2014 оны 11 сарын 16
  • цагаанцоож (202.21.106.114)
    Ийм сайхан хүнээс ухаарал авч аав шиг минь харагдаж энэ эринд хамт байгаадаа туйлын сэтгэл ханамжтай байна . ЭРХЭМ ТАНЬД УРТ УДААН НАСАЛЖ АЧ НАРАА ЭРХЛҮҮЛЭН ХАНЬ ИЖИЛТЭЙГЭЭ УДААН ЖАРГААРАЙ ГЭЖ ЕРӨӨЕДӨӨ...
    2014 оны 11 сарын 16 | Хариулах
  • цагаанцоож (202.21.106.114)
    Ийм сайхан хүнээс ухаарал авч аав шиг минь харагдаж энэ эринд хамт байгаадаа туйлын сэтгэл ханамжтай байна . ЭРХЭМ ТАНЬД УРТ УДААН НАСАЛЖ АЧ НАРАА ЭРХЛҮҮЛЭН ХАНЬ ИЖИЛТЭЙГЭЭ УДААН ЖАРГААРАЙ ГЭЖ ЕРӨӨЕДӨӨ...
    2014 оны 11 сарын 16 | Хариулах
  • xereggvi bodoltoi nowsh (122.201.21.161)
    yax gej yu xiigeed ene xvniig shvvmjilex chadaltai gej sandag bnaa xvn mungu olnuu awnuu ymarchil bsan olon xvnd taalagdsan saixanl ym xiij ywaa xvn
    2014 оны 11 сарын 15
  • Зочин (202.21.106.101)
    За даа, дотроосоо гэгээрээд олигтой болсон юмгүй хүн байх аа. Лав л айхтар амбийцтай. Баримтууд нь тодорхой. Хэрэв гэгээрч үзсэн бол амбийц, шуналаас ангид байх мэдрэмжийг авсан л байх ёстой. Харин тэр тийм харагддаггүй. Энэ нэвтрүүлэг хийж гүйгээд байгаагийн ганц шалтгаан нь тэр бусад 99-ийнхээ хамт алдартан болж товойх гэсэн нь баримтаар харагдсан шүү дээ. Бас бизнес сонирхлоо ингэтлээ нууж гүрийгээд яах нь вэ дээ. Реклам сурталчилгаа гээд л баахан мөнгө олно шүү дээ. Хүн худлаа ярих муухай. Түүнээс мөнгө олох гэсэн нь буруу биш. Өөрийнхөө амбийцтай гэдгийг ил хүлээн зөвшөөрч байвал түүнд ч буруу юм үгүй. Харин бүхэнд илт байтал өөрийгөө бурхан мэт харагдуулах гэж ядаад байдаг хүмүүс л хамгийн зүдэг.
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
    • Зочин
      tiim shuu dee chi towoij chadah uu
      2014 оны 11 сарын 15
    • xereggvi bodoltoi nowsh
      yax gej yu xiigeed ene xvniig shvvmjilex chadaltai gej sandag bnaa xvn mungu olnuu awnuu ymarchil bsan olon xvnd taalagdsan saixanl ym xiij ywaa xvn
      2014 оны 11 сарын 15
  • чамаас асууяа (202.179.27.164)
    чи өөрөө хэн бэ? сайн, сайхныг жигшдэг бол чөтгөрөөс дор амьтан биз, чамд нэр байхгүй, сүүдэр байхгүй
    2014 оны 11 сарын 15
  • сүх (202.179.27.164)
    Та урт насалж, удаан жаргаарай,
    2014 оны 11 сарын 15
  • сүхээ (202.179.27.164)
    Б.Лхагвасүрэн чадалтай, сайхан, ухаантай хүн гэж хүндэтгэдэг. Түүний хэлсэн үг их ондоо, ухаарал өгсөн байдаг. Би түүнийг унших, сонсох, санаж явах дуртай
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
    • сүх
      Та урт насалж, удаан жаргаарай,
      2014 оны 11 сарын 15
  • NAIZ (112.72.13.155)
    TANI YARIHIG SONSOOD YHAARAL.HYNDETGEL.BAHDAH SETGEL TORDOG.YRT NASLAARAI.
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.121.197)
    Авъяастай яруу найрагч гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин 100 эрхэм нэвтрүүлэг хөтлөхдөө заримдаа санаа зовмоор долигонуур зан гаргадаг. Юунд долигоном вэ. Зүгээр л яриач, нээх ухаантай хүн болох гэж маяглаад.Т. Галсан шиг зөнөөгүй баймаар.
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.106.168)
    Хайр хурмээр сайхан хун шуу хэлж ярьж байгаа нь гайхалтай Таныг 100 эрхэм нэвтруулэгт урьж ярилцлага аваасай туунийг нь узэх юмсан гэж бодох юм аа Даанч тань шиг даацтай асуулт асууж таныг уйлтал нь яриулах хун олдох болов уу
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
    • ээж багш
      Долгинохыг харин чнэг мэддэггүй хүндээ.ТАзаавалэнэ нэвтрүүлэгт ороорой ЛХАГВАСҮРЭНГУАЙ
      2014 оны 11 сарын 15
  • зочин (202.21.106.144)
    гайхалтай сайхан хүн эрүүл байж урт насалж удаан жаргаарай
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (180.235.186.48)
    Балиар сэжгийн өвгөн.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
    • зочин
      ЧИ лав хүн бишээ ямар амьтхы амьсгаа вэ
      2014 оны 11 сарын 14
    • Зочин
      чи хэн юм бэ чамайг бодвол дэлхийд данстай хүн шүү муу шулам минь
      2014 оны 11 сарын 14
    • чамаас асууяа
      чи өөрөө хэн бэ? сайн, сайхныг жигшдэг бол чөтгөрөөс дор амьтан биз, чамд нэр байхгүй, сүүдэр байхгүй
      2014 оны 11 сарын 14
  • Зочин (103.229.121.153)
    Миний хундлэж явдаг хунийг хундэтгэдэг та бухэнд баярлалаа. . Бидний бахархал Б. Лхагвасурэнд тэгш, дуурэн, тувшин байхын ероолийг хамтдаа дэвшуулцгээе!
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
    • зочин
      Санал нэг байна .Баярлалаа
      2014 оны 11 сарын 14
  • zula (103.229.123.200)
    aimaar hvn, awgai n ch bas tiim
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
    • Зочин
      битгий атаарх
      2014 оны 11 сарын 14
  • оюунаа (202.170.83.170)
    лхавгасүрэн гуайн авгай настай нэр хүндтэй хүний эхнэр мөртлөө сонин сэтгэгдэл түрүүлсэн ноднин ээжүүдээ номонд оруулж арга хэмжээнд ээжийгээ дагуулж очиход хажуугийнхаа хүн рүү шивнээд хүн хүнрүү шоолсон шинжтэй харж яриад л бас ширээн дээр тавьсан ундааг би уухгүй усаар сольж ир гээд л юм үзээгүй хачин хүн байна лай тэр номонд лхавгасүрэн гуай авгай,ээж 2ынхоо зургийг оруулсан сайхан ном болсон баасан гэж сонин авгай байна гэж манай ширээний хүмүүс ярьж байсан
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • aztai (103.229.121.137)
    gaihaltai saihan hun.baharhal ter chigeeree baharhal.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • aztai (103.229.121.137)
    gaihaltai saihan hun.baharhal ter chigeeree baharhal.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.11.122)
    tanias uhaaral zuv energiig olj avdag
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.11.122)
    Lhavgasvren guag uuriig ni zochnoor oruulsan bolov uu ta bol mongolin tudiigvi delhiin hvn shv tanig mash ih hvndeldeg
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.91.98)
    Их зөв хүндээ гэхдээ заримдаа хэт нэг талыг барих гээд байдаг. Энэ хорвоод алдаагүй юм гэж хаана байхав дээ Бидний үеийн үлгэрлэж явах Юм ярихадаа ухаан зарж байхыг сонгодог жишээ дээ Ухааны гүн төгөл дөө Хүний эх булаг болсон ижий аавын талаарх эрэгцүүлэх олон зүйлийг бодоогүй хүнд бодогдуулдаг Эх ундрагаа дандаа гоё байлгахаар бусдад сургаалиа айлддаг буурал даа Хань ижлийн эгэлгүй жишээ мөнхий хөшөө болсон хүн дээ Энэ буурлын жишээгээр амьдралаа авч явж ханиа хайрлаж явцгаая монголчуудаа
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • ГАНАА (27.123.214.109)
    Сайхан буурал,танд хайртай,таныг хүндэлдэг, Урт наслаарай
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • ГАНАА (27.123.214.109)
    Сайхан буурал,танд хайртай,таныг хүндэлдэг, Урт наслаарай
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • unshigch (103.9.91.75)
    unexeer baxarxamaar aa.Taniig xaraxaar cetgel neg l taibshirdag yum shyy.Aab mini yum shig l xaragdaad baidag yum.Tanai ger buld az jargal xucie.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Lhagvaa ahad (178.192.168.128)
    Ta neeree ene 100 dotor bol neleed deeguur oroh estoi hundee...Uriinhuu orond neg nevtruulegch suulgaj baigaad uuruu orvol yasan yum be??? Tantai hamt ter nevtruuleg hiideg saihan bolovson goe ohin Anujing bid nar ih hundeldeg shuu gedgiig helmeer bainaa... Gadaadad baigaa mongolchuudad bol tanai nevtruuleg shig zurh setgeld bagtsan nevtruuleg odoohondoo alga daa....Urt udaan naslaarai
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • ТУЯА (182.160.38.155)
    ИЙМ МУНДАГ ОЮУНЛАГ ХҮНТЭЙ 1 АГААРААР АМЬСГАЛЖ 1 ЦАГ ҮЕД АМЬДАРЧ УХААРАЛ АВЧ АМЬДАРЧ БАЙГААДАА БАХАРХАЖ БАЙНА. УРТ УДААН НАСЛААРАЙ.
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • zochin (185.64.196.148)
    Ta bol Mongoliin min 100 erhemiin toond bagtah hunii 1 yah aragui munuusuu mun
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (124.158.79.7)
    ee dee much howor hun dee
    2014 оны 09 сарын 27
  • Зочин (124.158.79.7)
    howor hun dee
    2014 оны 09 сарын 27
  • Зочин (124.158.79.7)
    tiim shuu
    2014 оны 09 сарын 27
  • Зочин (124.158.79.7)
    caixan hun shuu
    2014 оны 09 сарын 27 | Хариулах
    • Зочин
      ee dee much howor hun dee
      2014 оны 09 сарын 27
    • Зочин
      howor hun dee
      2014 оны 09 сарын 27
    • Зочин
      tiim shuu
      2014 оны 09 сарын 27