БНХАУ Австралиас нүүрс худалдан авахаа түр зогсоожээ

БНХАУ, Австралийн улс төрийн харилцаа хурцдаад байгаа энэ үед Австралиас нүүрс худалдан авахаа БНХАУ-ын тал түр зогсоосон талаар ойрын эх сурвалж мэдээллээ.

БНХАУ-ын дулааны цахилгаан станцуудад Австралийн нүүрс хэрэглэхээ яаралтай зогсоохыг анхааруулсан байна. Мөн боомтуудын агуулахуудад байгаа Австралийн нүүрсийг тээвэрлэхгүй байхыг тушаажээ. Энэхүү хориг арга хэмжээ хэдий хүртэл үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Мөн урт хугацааны гэрээнүүдэд яаж нөлөөлөх нь ойлгомжгүй байгаа юм.

БНХАУ-ын хувьд чулуун нүүрсний хангалттай нөөцтэй ч өндөр чанартай коксжих нүүрсний нөөц нь хязгаарлагдмал. Иймд БНХАУ-ын томоохон ган үйлдвэрлэгчид коксжих нүүрсийг гаднаас худалдан авах шаардлагатай байгаа аж. Одоогоор энэ төрлийн коксжих нүүрсний импортын талыг нь Австрали улс дангаараа хангаж байгаа юм.

Эх сурвалж:GoGo.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.