Д.Нямхүү: Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авсан 11 хүн эмчлэгдэж байна

Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “Есдүгээр сарын 21-22-ны өдөр буюу сүүлийн хоёр өдөр нийт 1,406 хүнд шинжилгээ хийхэд 1,405 хүнд коронавирус илрээгүй.

Нэг хүний давтан шижилгээнээс коронавирус илэрсэн. Тухайн хүн нь есдүгээр сарын 17-ны өдөр Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 53 настай эмэгтэй байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.