ЭМЯ: Өнөөдөр нийт 807 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа. 

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 807 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 252 мянган хүн шинээр халдвар авч, дөрвөн мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 19 мянгаар нэмэгдэж, нас баралт ижил түвшинд байгаа юм. Харин 246 мянга гаруй хүн эдгэрчээ.

Эх сурвалж: ЭМЯ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.