Хил нэвтрүүлэхийг завдсан гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг устгалд оруулжээ

Хорио цээрийн болон гарал үүслийн гэрчилгээгүй хүнсний бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг завджээ.

Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор экспортлогч орны хорио цээрийн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй

  • сам хорхой 16 килограмм, 
  • 4 килограмм хясааны мах,
  • 4 килограмм амталж дарсан дун,
  • 18 килограмм амталсан хавч,
  • 18 килограмм хясаа,
  • 20 килограмм наймаалжны мах, 
  • 20 килограмм загасны нурууны цул мах,
  • 18 килограмм хөлдүү загас,
  • 176 ширхэг хөрстэй цэцэг зэрэг бараа бүтээгдэхүүнийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, хураан авч устгалд оруулсан тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (127.0.0.1)
    үүнийг хятад хоолны газарт хэрэглэнэ шүү дээ. хятад солонгос хоолны газруудыг шалгаж, хоолны материалаа хаанаас хэрхэн авдгийг шалгавал тх зкүйл илрэх байх даа
    2020 оны 09 сарын 15 | Хариулах