Хүчтэй борооны улмаас эвдэрсэн Булган-Мөрөн чиглэлийн замыг засварлаж дуусжээ

Хүчтэй орсон бороо, үерийн улмаас эвдрэл үүссэн замуудыг засварлаж байгаа билээ.

Өнөөдөр Булган-Мөрөн чиглэлийн эвдэрсэн замыг мөн засварлаж дууссан байна.

Тодруулбал, зургаадугаар сарын 21-ний өдөр хүчтэй орсон аадар борооны улмаас Булган-Мөрөн чиглэлийн А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь километрт нь эвдрэл үүссэн /зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн/. 

Уг авто замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК шаардлагатай засварын ажлыг 100 хувь гүйцэтгэж, дуусгасан гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.