''Саруул” хотхоны зургаан давхарт гал гарч хоёр хүн нас баржээ

Өчигдөр наймдугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах “Саруул” хотхоны зургаан давхарт гал гарсан дуудлага 21:49 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиж, 30 минут ажиллаж галыг унтраажээ.

Гал гарах үеэр 22 настай, эрэгтэй Б цонхоор үсэрч амь насаа алдсан байна. Мөн 46 настай,эмэгтэй Н толгойноос нь цус гарсан, хөл толгойг нь скочоор хүлсэн  байдалтайгаар нас барсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэхь Цагдаагийн I хэлтэст шалгаж буй юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.