Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Ногоон хөгжлийн төв”-ийг энэ онд ашиглалтад оруулна

Эрдэнэт үйлдвэр, байгальд ээлтэй бодлогынхоо хүрээнд “Ногоон хөгжлийн төв” байгуулан,  энэ онд ашиглалтад оруулах аж. 

“Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборыг түшиглэн баригдаж буй тус төв нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, сургалт сурталчилгаа зохион байгуулах зэрэг цогц үйл ажиллагаа явуулах юм.

“Ногоон хөгжлийн төв” төслийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санаачилгаар хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд  Монгол оронд нэн ховордсон ан амьтдыг өсгөн үржүүлэх, тоо толгойг нэмэгдүүлнэ. Мөн уулын аялал, нохой чарга, спорт загасчлал, мөсний спорт зэрэг жуулчдад чиглэсэн олон төрлийн үйлчилгээ бий болгохын  зэрэгцээ  байгаль хамгаалал чиглэлээр олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулна.

Түүнчлэн Ногоон хөгжлийн төв” нь бүс нутгийн хэмжээнд хүн байгалийн уялдаа холбоог ойртуулах, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: erdenettoday.mn М.Балжинням

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.