Есөн дүү найман сартай охиноо ганцаараа өсгөж буй 21 настай Б.Ариунболорт гурван өрөө байрны мөнгө цуглуулж өгчээ. Б.Баттөр есөн дүүгээ өсгөж буй Б.Ариунболорт гурван өрөө байрны мөнгө цуглуулж өгчээ

Холимог тулааны тамирчин "Ангууч" хочит Б.Баттөр төрсөн өдрийн баяраараа хандивын үдэшлэг зохион байгуулж есөн дүү болон найман сартай охиноо ганцаараа өсгөж буй 21 настай Б.Ариунболорт гурван өрөө байрны мөнгө цуглуулж өгчээ. 

Долоодугаар сарын 29-ний өдөр Скай Резортод болсон "Almighty" сайн үйлсийн аянд зохион байгуулагчид, хөтлөгч, DJ нар бүгд үнэ төлбөргүй оролцон өөрсдийн хувь нэмрээ оруулсан бөгөөд Ука, Don Dior, The Colors, 168, Lil Thug-E, FLA зэрэг уран бүтээлчид дуу хоолойгоо өргөжээ.

Үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид хандив өргөж, цугласан нийт хандивыг Б.Ариунболорт гардуулсан байна. 

"Би өөрийн төрсөн өдрийг зүгээр нэг наргиж, цэнгэхийн оронд нэг ч гэсэн хүнд тус болж, сайн үйлсийн аяныг өрнүүлж, дэлгэрүүлэх гэсэн юм" гэж Б.Баттөр хэлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.