УОК өнөөдөр хуралдаж, 9-р сарын 1-нд хичээл эхлэх эсэхийг шийдвэрлэнэ

Өнөөдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 14:00 цагт Улсын Онцгой комисс хуралдана.
Хуралдаанаар: 

  • КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,
  • Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх,
  • 9 дүгээр сарын 01-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.