15 настай охин дүүгийнхээ хамт талибанчуудаас эцэг эхийнхээ өшөөг авчээ

15 настай охин дүүгийнхээ хамт талибанчуудаас эцэг эхийнхээ өшөөг авчээ

Афганистаны Гор аймагт 15 настай охин дүүтэйгээ хамт аав ээжийг нь хороосон талибаны цэргүүдтэй халз тулалджээ.

Охины нэрийг Камар Гул гэх бөгөөд дүү Хабибуллахтай хамт гэр рүү нь дайрсан цэргүүдийн эсрэг АК-47 буу барин байлдаж, Талибаны хоёр цэргийг унаган өшөө авсан аж.

Хүүхдүүдийн аав нь нутагтаа нэр хүндтэй, Засгийн газрыг идэвхтэй дэмжигч байсан бөгөөд долдугаар сарын 16-нд нутгийн цагаар шөнийн 01.00 цагийн үед алуулсан аж. Хүүхдүүд одоо аюулгүй газарт байгаа хэмээн Гор аймгийн захиргааны төлөөлөгч Ариф Абер мэдэгдээд, байршлыг нь нууцалсан байна.

Талибаны гол зорилго нь өөрсдийн ислам шашины хуулийг сахиулж, гадаад орны нөлөөг Афганистанаас зайлуулахад оршиж байгаа гэдэг билээ. Энэ оны хоёрдугаар сарын 29-нд Талибан АНУ-тай энхийн гэрээ байгуулан гал зогсоохоор тохиролцсон ч хэд хэдэн асуудлаас шалтгаалан бодит байдал дээр галаа бүрэн зогсоогоогүй өнөөг хүрсэн билээ.

Эх сурвалж: эх сурвалж: CNN.COM

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.