ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ХҮРГҮҮЛЭХ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулахаар 14 яам, харьяа агентлагуудын албан хаагчид 07 сарын 25-26-ны өдрүүдэд ажиллаж байна.

Засгийн газрын 07 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг 7 газар, нийт 78 албан хаагчийн орон тоотой байхаар баталжээ.

Үүнд:

- Стратеги, бодлого төлөвлөлт,

- Төрийн захиргаа, удирдлага,

- Соёл гэгээрэл,

- Урлаг уран бүтээл,

- Соёлын өв,

- Санхүү хөрөнгө оруулалт,

- Хяналт шинжилгээ, дотоод аудит 

Шинээр байгуулагдсан тус яамны хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт салбарын хөгжилд дэвшил авчрах олон ажлуудыг тусгаж хүргүүлэхээр Сайд С.Чулуун, Дэд сайд М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат болон яамны албан хаагч,  эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн баг төслийг урьдчилан боловсруулж, төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодод хүргүүлэн саналыг нь авч нэгтгэн эцсийн найруулга дээр ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.