Тэргүүн Шадар сайд, хоёр сайдын суудал нэмнэ

Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг өчигдөр улираан томилов. Хуулиараа Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийг УИХ-д танилцуулсны дараа танхимын сайд нараа  томилох зохицуулалттай. Тиймээс Ерөнхий сайд энэ удаад Засгийн газрын бүтцээ зурахдаа гурван сайдын суудал нэмж, хоёр яам шинээр байгуулахаар төлөвлөжээ. Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын бүтцээ шинээр зурж, аль яамыг чиг үүргийн, аль яамыг Үндсэн чиг үүргийн байлгах вэ гэдгээ тодорхойлно.

Ингэхдээ ямар нэг яамыг нэгтгэхгүй байж, хоёр Шадар сайдтай байхаар зохицуулалт хийжээ. Өөрөөр хэлбэл, Тэргүүн Шадар сайд, Шадар сайд, Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам, Соёлын яамыг шинээр байгуулахаар болсон байна.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг Шадар сайдтайгаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин энэ удаад Тэргүүн Шадар сайд, Шадар сайд гэсэн сайдтай болохоор болж байна. Харин олон жил Эдийн засгийн хөгжлийн бие даасан яамтай болох ёстой гэсэн эдийн засагчдын байр суурийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаад ажил болгохоор төлөвлөжээ. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны спортын яамны бүтэц хэт том, чиг үүргийн хувьд боловсролын салбартаа анхаарах бус олон салбарт анхаардаг, өв соёлоо хадгалах, хамгаалах үүднээс соёлын салбарыг нь салгаж, Соёлын яамыг шинээр байгуулахаар болжээ.

Түүнээс гадна зарим эдийн засагчид, олон нийт Дэд сайдын албан тушаал, олон тооны зөвлөхүүдийн орон тоог цөөлөх нь төрийн албаны данхар бүтцийг багасгахад нөлөөлнө гэж үзэж буй. Энэ талаар УИХ-ын гишүүд ч хэлж, яриад эхэлсэн.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ:

  • Тэргүүн Шадар сайд
  • Шадар сайд
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

ЯАМД:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Гадаад харилцааны яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  • Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам
  • Батлан хамгаалах яам
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам
  • Сангийн яам
  • Соёлын яам 
  • Эх сурвалж: News.mn
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Эрхэм
    Сайдыг сонгохдоо ажилдаа мэргэшсэн, хариуцлага хүлээх чадвартай, туршлагатай, удирдах манлайлах чадвартай Эх орон ард түмнийхээ төлөө хүчтэй тэмцдэг бүтээн байгуулалт хийсэн тийм хүн байх ёстой. Үүнд зохицох хүмүүсийн нэг бол яалтчгүй Я.Содбаатар юм. Сайд болоод их зүйлийг хийж бүтээгээрэй. Амжилт хүсье. Дэмжиж байгаа шүү
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • taliin huu
    Sodbaatariig zam teevriin yamand saidaar tomiloh hergetei6 Chigleliin yamduudad mergejliin bolovson huchin tomiloh heregtei shuu. Zam teevriin salbart hiisen ajil ih
    2020 оны 07 сарын 05 | Хариулах
  • иргэн Баярбат
    Хэн нь хэн бэ гэдгийг хэн хүнээс илүү мэдэж байгаа хүн бол Хүрэлсүх сайд билээ. Одоо түүний гаргах шийдвэр улс орны хөгжил хаашаа эргэхийг шийдэх учиртай. Түүний томилгоон дунд Содбаатар байх учиртай. Учир нь түүний хийж бүтээснийг ганц Хүрэлсүх бус иргэд нийтээрээ мэдэж байгаа. Түүнд дахин итгэл хүлээлгэхэд бэлэн байна.
    2020 оны 07 сарын 05 | Хариулах
  • зочны индэр
    Ерөнхий сайд У.Хүрэлсүх та 2020 оны сонгуулиар багаа үнэмлэхүй ялалт байгуулахад таны өмнөх хийж эхэлсэн ажлууд ихээхэн нөлөөлсөн одоо танд өөриийн засгийн газраа бүрдүүүлээд эхэлсэнээ дуусгах үр дүнг нь харах л үлдлээ засгийн газрын сайд нараа эх орноо хайрладаг ард түмнээ хүндэтгэдэг мэдлэг боловсролтой ажлын туршлагатай тийм л эрхэмүүдийг сонгоосой гэж хүсэх байна.
    2020 оны 07 сарын 05 | Хариулах
  • zochin1
    Зам, тээврийн хөгжлийн яам Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамНЫ сайдад Я.Содбаатрыг тавьхад болно. Ажлаа мэддэг хүн. Хариуцлагатай, туршлагатай, санаачлагатай.
    2020 оны 07 сарын 05 | Хариулах
  • zuv hun
    Zam teevriin hugjliin yamnii saidaar Y.Sodbatariig tomilbol yg taarah hun shu umnu n said bhdaa olon tomooohon ajluudiig (tumur hurdnii zam, shine niseh ongotsnii buudal geh met) hiij ehluulssen baidag
    2020 оны 07 сарын 05 | Хариулах