АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүд эх орондоо ирлээ

 АНУ-д зүрхний  хагалгаанд орсон хүүхдүүдийг эх оронд нь авч ирэх “Samaritan’s Purse”  байгууллагын хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр  өнөөдөр 25 иргэн эх орондоо ирлээ.

Тодруулбал зүрхний хагалгаанд орсон 9 хүүхэд аав, ээж, орчуулагчийн хамт олон улсын хүмүүнлэгийн онгоцоор 08:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Эх орондоо ирсэн иргэдийг “Би Жи” зочид буудалд тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.