Хотод нийтийн тээврийн шинэ стандарт, шинэ өнгө төрх бүхий автобусууд үйлчилгээнд гарлаа

100 хувь цахилгаанаар ажилладаг 2 давхар Эко автобусны анхны зорчигчидтой хамт Офицеруудын ордоны чиглэлд зорчлоо. Зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснууд маань нэгдүгээрт хүрэлцээгүй,хоёрдугаарт одоо явж байгаа автобусуудын 70% насжилт дууссан үед нийслэлийн нийтийн тээвэр цоо шинэ эко автобусуудаар парк шинэчлэгдэж байгаад баяртай байна. Нийслэлийн урсгал зардлын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүдэх тал дээр бид их ярьдаг. Тэгвэл 70 хүний суудалтай энэ автобус үнэхээр эдийн засгийн үнэхээр хэмнэлттэй төсөл болжээ. Цахилгааны зардал, жолоочийн цалин хөлсний зардал л яригдаж байна, 6 жилийн дотор өөрийн өртгөө нөхнө. Нэг цэнэглэлтээрээ хоёр өдрийн үйлчилгээнд гарах боломж буюу 400 км явах хүчин чадалтай юм. Хоёр автобус хөдөлгөөнд оролцох зай нэг болгон багасаж, агаарын бохирдолгүй, өнгө үзэмжтэй, залууст сонирхолтой, хамтран ажилласан санхүүгийн болон хувийн хэвшил, хот гээд бүх талуудад үр өгөөжтэй төсөл болж байна. Төслийн хүрээнд эдийн засгийн өндөр хэмнэлттэй, байгальд ээлтэй 36 автобус орж ирнэ. Арван ширхэг нь хоёр  давхар эко автобус, 26 нь энгийн эко автобус байх юм. Шинэ автобусуудаа хайрлаж, сайн жишиг болж гамтай эдлэхийг нийслэлчүүддээ уриалья.
Хотод нийтийн тээврийн шинэ стандарт, шинэ өнгө төрх бүхий автобусууд нэмэгдлээ.

                                Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва

                                                      

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.