УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын санаачлагаар Чойжин ламын сүм музейн дэргэдэх гудамжийг “Л.Түдэвийн нэрэмжит ” болголоо

УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын санаачлагаар Сүхбаатар дүүргийн Жамьян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн гудамж хүртэлх замыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч,төрийн шагналт,  төр нийгмийн нэрт зүтгэлтэн соён гэгээрүүлэгч Лодонгийн Түдэвийн нэрээр нэршүүлэх шийдвэрийг  Нийслэлийн ИТХ–ын Тэргүүлэгчид гаргасан байна. Тус замыг Нийслэлийн ИТХ–ын Тэргүүлэгчдийн 2020 оны 13 дугаар хуралдааны тэмдэглэлээр автомашингүй гудамж болгосон бөгөөд одоогоор тохижуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Ташрамд дурдахад, Улаанбаатар хотод  240 гаруй гудамж байгаагаас одоогоор 160 гаруйг нь нэршүүлээд байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Д.Дашдондов
    Сайхан мэдээ байна. Баяр хүргэе
    2020 оны 07 сарын 01 | Хариулах