Шинээр байгуулагдсан УИХ анхдугаар чуулганаа хийж, 75 гишүүн тангаргаа өргөн бүрэн эрхээ баталгаажууллаа.

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент өнөөдөр Төрийн ордонд Анхдугаар чуулганаа хийж, 75 гишүүн тангаргаа өргөн бүрэн эрхээ баталгаажууллаа. Сэлэнгэ аймагт нэр дэвшиж сонгогдсон Ж.Эрдэнэбат хоригдож байгаа тул 75 гишүүнтэйгээр ирцээ бүрдүүллээ.

                          УИХ-ын гишүүний тангараг

Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүнийхээ үүргийг чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна. Миний бие энэ тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.