МАН-ын бүлэг УИХ-ын Дэд даргаар Т.Аюурсайхан гишүүнийг томилохыг дэмжжээ.

МАН-ын бүлэг УИХ-ын Дэд даргаар Т.Аюурсайхан гишүүнийг томилохыг дэмжжээ. Тэрээр өмнөх парламентад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. 

УИХ-ын дэгийн тухай хуульд:

12.1. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.

12.2. Улсын Их Хурлын дэд даргыг энэ хуулийн 9.3-9.5-д заасан журмын дагуу сонгож, 10.2.2, 10.2.3-т заасан үндэслэлээр чөлөөлж, 10.2.4, 10.2.5-д заасан үндэслэлээр огцруулна. 

12.3. Энэ хуулийн 26.4-т зааснаар нам, эвслийн бүлэг тарсан бол тухайн бүлгээс сонгогдсон дэд даргыг чөлөөлөгдсөнд тооцож, энэ тухай тогтоол батлагдсанд тооцно.

12.4. Улсын Их Хурлын дэд дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 12.4.1. Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

 12.4.2. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны ирц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

 12.4.3. Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;

 12.4.4. Улсын Их Хурлын даргаас даалгасан бусад чиг үүрэг;

12.4.5. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

12.5. Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.