С.Одонтуяаг УИХ-ын дэд даргад, Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргад нэр дэвшүүллээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяаг УИХ-ын дэд даргад, Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргад нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргажээ.

УИХ-ын 2020 оны сонгуулиар АН 11 суудал авч бүлэгтэй болох боломжтой болсон. Тэгвэл АН-аас нэр дэвшин сонгогдсон гишүүд хуралдаж, дээрх шийдэлд хүрчээ.

АН-ын гишүүд маргааш 15:00 цагаас хуралдах чуулганы хуралдаанд энэ шийдвэрээ танилцуулж, батлуулснаар албан ёсных болно.

Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар АН-аас 

  • 2-р тойрог Баян-Өлгий аймгаас Б.Бейсен
  • 3-р тойрог Баянхонгор аймгаас Д.Ганбат 
  • 3-р тойрог Баянхонгор аймгаас А.Адъяасүрэн 
  • 11-р тойрог Өмнөговь аймгаас Д.Бат-Эрдэнэ
  • 12-р тойрог Сүхбаатар аймгаас Ж.Батсуурь
  • 12-р тойрог Сүхбаатар аймгаас Н.Ганибал
  • 14-р тойрог Төв аймгаас Ц.Туваан 
  • 15-р тойрог Увс аймгаас О.Цогтгэрэл 
  • 16-р тойрог Ховд аймгаас Ш.Адьшаа
  • 16-р тойрог Ховд аймгаас Б.Пүрэвдорж
  • 26-р тойргоос Баянгол дүүргээс С.Одонтуяа нар сонгогдон УИХ-ын гишүүн болсон юм. 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.