УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг тангаргаа өргөөд Б.Бат-Эрдэнэ аваргад үнсүүлэв

УИХ-ын 2020 оны сонгуулиар сонгогдсон гишүүд тангарагаа өргөлөө.

Завхан аймаг 9-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг тангараг өргөснийхөө дараа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд бөхийн ёсолж, үнсүүллээ.

Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар нэгэн цаг үе Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ зодоглож явсан юм.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.