ТОД ЭРЭМБИЙН УЛС ТӨРЧ

Т.Аюурсайхан гишүүнийг хүнд амархан ойлгогддог хүн гэж би хардаггүй. Үнэндээ хүнтэй маш амархан нэвтрэлцдэг, бүгдийн өмнө инээд алдаж, ил цагаан царайлж явдаг түгээмэл фигур биш учраас тэр.

Улстөрчид янз янз. Гэхдээ тэдний дотор хүн болгонтой эвтэй, ажил болгоноо толгой өвдөхгүй бүтээдэг, элдэв эрсдэл рүү ордоггүй, тал тохой алддаггүй төрлийн нөхөд дэндүү олон. Гэвч Т.Аюурсайхан тэдний нэг биш.
Ямар нэг юмаар дутуу хүн, тэр дундаа боловсролоор жин багатай хүн улс төрд баахан хөнгөдөж харагддаг.

Т.Аюурсайхан нь нийслэлийн орос гэгддэг 23 дугаар дунд сургууль дүүргэжээ. Түүний төгссөн анхны их сургууль нь Турк улсын Докуз Ейлүл их сургууль. Үндсэн мэргэжил нь эдийн засагч. Дараа нь тэрбээр Сөүлийн Үндэсний их сургуулийг Олон улсын хамтын ажиллагааны магистр, Японы Олон улсын их сургуулийг Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй тус тус дүүргэсэн. Эдийн засгийн ухааны доктор.

Өөрийгөө хөгжүүлэх, боловсрол мэдлэгээ зузаатгах талаар тэр хар багаас бараг тусгай дэглэмтэй суралцсан байх гэмээр цэгцтэй замналтай. Залуу хөвгүүний намтраас нь ч ийш тийш холбирч орсон, сарнисан байдал харагддаггүй. Магадгүй энэ бүхэн түүний багаас олсон ясны чанар дээр нь суурилж явсан байх. Том зорилго зурж, том зүг харж алхсан шинж түүний бүхий л түүхээс үнэртдэг.
Хүмүүжлийн ийм нягт нямбай ул мөр түүнд байдаг. Хүмүүжил төлөвшил, олсон эрдэм боловсрол гэсэн хоёр том тулгуураас нь мөн л Т.Аюурсайханы бусадтай адилгүй ганц хувь гэмээр зан чанар боссон болов уу. Гаднаасаа ч тэр халдашгүй хатуу төрхтэй. Ганцаардмал атлаа гал атгахаас айдаггүй зан чанар нь харин удам судраас нь өвлөгдсөн байж мэдэх юм.

Хүн бол нэг талаас хамгийн хэврэг, хамгийн эмзэг амьтан. Түүн шиг их янз бүрээр нүдүүлсэн, гутаагдсан, үл ойлгогдсон улстөрч хааяа ухарч болох байсан. Хаа нэгтэй зогсож, зарим зүйлээс өөрийгөө сугалан үлдэж болох байсан. Гэвч тэр тэгээгүй. Улам барьцаа ахиулж, улам давшиж, ямар гээчийн нугарч өгдөггүй амьтан болохоо бидэнд харуулсаар л байв.

Т.Аюурсайхан ийм тодорхой улс төрийг бидэнд үзүүллээ. Тодорхой жишгийн, тод эрэмбийн улс төрийг хойшид ч тэр хийх юм байна.

              Соёлын гавьяат зүтгэлтэн,Сэтгүүлч Б.Ганчимэг

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN
    Хүндэт ноён / хатагтай, Энэ нь Adityapradhan эмнэлгийн талаар олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 сая доллараар зардаг Сонирхсон хандивлагчид манай имэйлээр яаралтай холбоо барина уу. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байгаа тул юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй өнөөдөр DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоорой. Манай эмнэлэгт бөөр яаралтай хэрэгтэй тул бид танд бөөрнийхөө сайн хэмжээг санал болгоно. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. Вэб: https://www.drpradhanurologist.com
    2020 оны 06 сарын 29 | Хариулах