Өнөө өглөө ОХУ-аас ирсэн хүмүүсээс СЭЖИГТЭЙ 6 ХҮНИЙГ ХӨСҮТ-д тусгаарлажээ

 

Өнөө өглөө 06:30 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор манай улсын 170 иргэн ирсэн. Тэднээс сэжигтэй гэж үзсэн 6 хүнийг ХӨСҮТ рүү, үлдсэнийг нь бусад тусгаарлах байр руу шилжүүлжээ. 

Тодруулбал, "Альфа" зочид буудалд 49, "Зүчи" зочид буудалд 60, "Дрийм" зочид буудалд 55 хүнийг тус тус тусгаарлажээ. 

Өчигдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дарханы лабораторид нийт 193 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь илрээгүй байна. Мөн ХӨСҮТ-ээс 4 оюутан эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Тэдний эмчилгээ 40-43 хоног үргэлжилсэн. Ингээд нийт 141 тохиолдлын 37 нь эдгэрч одоо 104 хүн эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн 95 нь хөнгөн, хүндэвтэр 9 хүн эмчлэгдэж байна гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.