Ч.Хүрэлбаатар: Ноолуурын 200 тэрбум төгрөгийн урамшууллыг ойрын хугацаанд олгоно

Засгийн газрын 7 удаагийн хуралдаанаар гарсан тогтоолуудын дагуу дараах арга хэмжээнүүдийг авч байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УОК-ийн хурлын үеэр танилцууллаа.

  • COVID-19-ийн улмаас 16.7 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт 116,1 тэрбум төгрөгийг гадаадын зээл тусламжаас авлаа.
     
  • Иргэдийн орлогыг хамгаалах чиглэлээр хувийн хэвшилд ажиллаж буй иргэдийн цалингаас орлогын албан татварыг 6 сарын хугацаанд буюу 04.01-10.01-нийг хүртэл авахгүй, бүрэн чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар 318.388 иргэнийг орлогын албан татвараа чөлөөлсөн.
     
  • Мөн дөрөвдүгээр сарын 20-нд 870 мянган хүнд НӨАТ-ийн буцаан олголтод 35.6 тэрбумыг олгосон.
     
  • Ипотекийн зээлийн төлбөрийг зургаан сараар хойшлуулж үүнд нийт 20391 иргэнийг хамруулан 150 тэрбум төгрөгийн зээлийг хойшлуулжээ.  
     
  • Хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар хойшлуулсан. Арилжааны банкууд 33476 иргэний 320,4 тэрбум төгрөгийн зээлийг хойшлуулсан. ББСБ-ууд 75240 иргэний 94,4 тэрбум төгрөгийн зээлийг хойшлуулсан.
     
  • Халамжийн сангаас тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийг 100 мянгаар нэмэгдүүлсэн.
     
  • 242 мянган иргэнд олгох хүнсний талоныг сар бүр хоёр дахин нэмэгдүүл, хүүхэд 8-16 мянга, том хүн 16-32 мянган төгрөг болж тус тус нэмэгдүүлсэн. Ингээд нийт241.937 иргэнд хүрдэг хүнс тэжээлийн дэмжлэг хоёр дахин өссөн.
     
  • Нийт 1,144,630 хүүхдэд зургаан сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөг олгож байна. Ингээд 4,5-р саруудын мөнгийг олгоод байна.
     
  • 1 кг ноолуурыг 20 мянган төгрөгөөр тооцож 200 тэрбум төгрөгийн урамшууллыг 203.441  малчинд ойрын хугацаанд олгохоор бэлтгэл ажлыг хангаад байна.
     
  • ААН-үүд жилийн 1,5 тэрбум орлоготой ААН-үүдийш 6 сарын хугацаанд Орлогын албан татвараа чөлөөлүүлэхээр болсон.
     
  • НДШ-ээс 37.362 аж ахуй нэгж, байгууллага чөлөөлөгдөж 391 мянга даатгуулагч, 192 сайн дурын даатгуулагч мөн чөлөөлөгдлөө. Нийт ААН-ийн 94.3 хувь, сайн дурынхны 99.9 хувь 89 тэрбум төгрөгийг чөлөөлсөн.
     
  • Одоогоор 30 гаруй зах худалдааны төв 10-50 хувь бууруулжээ. Үүнд Ньюком Проперти, Шөнийн зах, Дүнжингарав, Хүчит шонхор, Да хүрээ, Нарантуул гэх мэт ААН-үүдийг дурдаж болно. Нийт мянга гаруй ААН, 30 мянган худалдаа эрхлэгчдийн түрээсийг буулгажээ.
     
  • Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд нүүрсний гарцыг нэмэгдүүлсэн.  Бид сард 3 сая тонн нүүрс гаргах боломжтой байдаг ч 1, 2-р сард тус бүр 300 мянган тонн гарсан. Мөн дөрөвдүгээр сард 1 сая тонн, тавдугаар сард 2 саян тонн тус тус гарна гэж тооцож байна. Өнгөрсөн бямба гарагт 955 машин нүүрс экспортоор гараад байгаа ба бусад баяжмал болох цайр, төмрийн хүдэр ч хэвийн гарч байгаа юм.
     
  • Импортын нэр төрлийн бүтээгдэхүүнийг хомсдол үүсгэхийн тулд гаалийн татвараас чөлөөлсөн ба үүнд 88 ААН-ийн импортын татварыг чөлөөлжээ.
     
  • ДНБ-ий нэрлэсэн дүнгээр 2020 оны эхний улиралд 7 их наяд 440 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн жилийнхээс буурсан. Өнгөрсөн жил 7 их наяд 943 тэрбум төгрөг байсан. Гэсэн ч 2018 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад өссөн.
     
  • Импорт 1 тэрбум 586 сая ам.доллар байсан нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад унасан ч 2018 оныхтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Экспорт 1 тэрбум 373 сая ам.доллар болж буурсан.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.