Д.Нямхүү: Нийт 247 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа

Д.Нямхүү:Өчигдөр ХӨСҮТ, Дарханд 247 шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарлаа. Нийт 140 тохиолдол бүртгэгдэж 26 эдгэрч, дараагийн хяналтад шилжсэн. Өвчтөнүүдийн 87 хөнгөн, хүндэвтэр 27 байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

ОХУ-ын Батлан хамгаалахын Их сургуульд сурдаг оюутнууд илэрсэн учраас өвчтэй хүмүүсийн хувьд эрчүүд давамгайлж байна. Бид халдварт өвчинтэй хүнийхээ нэр насыг хэлдэггүй. Гэтэл МУ даяараа энэхүү халдварын эсрэг үйл ажиллагааг дэмжиж, мэдээллийг эмзэг сэтгэлээр хүлээж авч байгаа өнөө цагт н.Алтанхундага гэх хүн дутуу ойлгосон зүйлээ сошиалд тавьжээ. Тэрээр 04.29-05.13-нд ОХУ-ын Улаан-Үд хотод байр түрээслэн байжээ. Тэрээр тэнд байхдаа хоёр удаа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан байсан. Хамгийн сүүлд 05.12-нд шинжилгээний хариугаа авсан. Өөрөөр хэлбэл, 8-нд шинжилгээ өгч 12-нд хариугаа авсан байв. Тэрээр “Би Монгол улсад орж ирэх явцдаа буюу Төв аймагт халдвар авчихлаа” гэж сошиал худал хэлж ард иргэдийг үймүүллээ. Олон төрлийн нян вирусийг судалсаар ирсэн шинжлэх ухааны хүрээнд хэлэхэд бид өвчтэй хүнийг тээж ирээгүй. ОХУ-аас ч эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг хилээр гаргахгүй, манай хилийн тусгай ажилчид ч нэвтрүүлэхгүй тусгаарлаж байгаа юм.  Халдварын нууц үе 5-6 хоног, цаад талдаа 21 хоногт илэрч байгаа гэдгийг ДЭМБ-аас ч хэлээд байна. Оюутан сурагчиддаа тусална гээд эмчилгээ явуулж байсан хүний хувьд сайшаалтай ч тэрээр халдварт өвчний талаар буруу мэдээлэл тарааж байна. 

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

БНСУ-д өчигдөр шинээр 32 тохиолдол бүртгэгдсэн. Шөнийн клубээс эхтэй голомтот халдварыг хязгаарлаж чадсан ч Сөүлд халдварын шинэ голомт үүсч эмнэлгийн 4 сувилагч халдвартай болох нь тогтоогдон хавьтагч 600 гаруй хүнийг шинжилгээнд хамруулжээ. Тус улсад 11110 тохиолдол бүртгэгдээд байна. 

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:

Дэлхийн дахинд 4 сая 982 мянган хүн коронавирусийн халдвар авчээ. Сүүлийн 24 цагт 94000 хүн шинээр өвчилжээ. Мөн ОХУ-д 9200 тохиолдол нэмэгдэж, нийт 2800 хүн нас барсан. Буриад, Эрхүү, Тувад тохиолдлууд нэмэгдэж байна. Орон нутгийн гал тэргэнд 4000 гаруй хүнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.

264 дуудлага ирсэн ба өмнөх өдрөөс 80 гаруй дуудлагаар нэмэгдсэн. АНУ, Испани, Германи, ОХУ, Чех улсаас 17 хүн холбогдон зөвлөгөө авсан. Иргэд сайн дураар эргүүл хийж байгаа ба оройн цагаар залууст амны хаалтаа хийхийг шаардан ажилаж байгаа ахмад настан болох Баяндэлгэр, Оюунханд нартаа баярлалаа.

ЗӨСҮТ-өөс Энэтхэгээс ирсэн 158 иргэний ачаа тээшийг ариутгасан.

Эх сурвалж: GoGo


 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.