Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дарханы лабораторид 367 хүний давтан шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарсан. Мөн Алтанбулагийн боомтоор ирсэн, ачаа тээврийн 27 жолоочид шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Өвчтэй байсан хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн хяналт руу шилжлээ. Ингээд эдгэрсэн 26, батлагдсан 140, эмчлэгдэж байгаа хүн 114 болж байна. Энэтхэгээс ирсэн хүмүүсийн шинжилгээний сорьцыг маш хурдан цуглуулж, шинжилгээ авахаар ажиллаж байна. 

ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал:
Нийт 7408 хүн тусгаарлан тандалт судалгааг хийсэн ба 1769 иргэн яг одоо ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, сувилал, зочид буудлуудад байна. Тусгаарлан ажиглаж байгаа иргэдэд шаардлагатай, зүрх, сэтгэц, дотрын, хүүхдийн эмчийн мэргэжлийн үйлчилгээг газар дээр нь халдвар хамгааллын шаардлагыг баримтлан ажиллаж байна. Тусгаарлалтад 107 хүүхэд,  жирэмсэн эх 67, чихрийн шижинтэй  30, даралт ихсэх өвчтэй 93, хавдартай 24, архаг хууч өвчтэй 127 хүн байна.

Цэргийн төв эмнэлэгт маш хүнд оноштой 4 хүүхэд байгаа ба вирусний шинжилгээ сөрөг гарч, үндсэн өвчнөөрөө эмчлэгдэж байна. Энэтхэгээс өнөө өглөө ирсэн 158 иргэнээс биеийн байдал хүнд 2 хүнийг ХӨСҮТ-д, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 5 хүний эмчилгээг эхлүүлсэн ба PCR шинжилгээг хийж байна. Гэрийн тусгаарлалтад 3100 иргэн байснаас яг одоо 95 иргэн гэрийн тусгаарлалтад байна. 

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
Бразил улсад халдвар авагчдын тоо 254 мянгыг давж АНУ, ОХУ-ын дараа бичигдэж байна. БНСУ-д өчигдөр шинээр 13 тохиолдол бүртгэгдсэн ба шөнийн клубээс эхтэй голомтот халдварыг хязгаарлаж чаджээ.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 86000 хүн халдвар авч 3000 гаруй хүн нас баржээ. ОХУ-д 8900 шинэ тохиолдол нэмэгдсэн бол манай улстай хил залгаа хотуудад 30-75 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Өнөөдөр өглөө 08:00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ДЭМБ-ийн цахим хуралд илтгэл хэлэлцүүлсэн.

Худалдаа үйлчилгээний газруудад зай барихгүй байна гэх гомдлууд нэлээд ирсэн. ЭМЯ-наас 1,5-2 метрийн зай барих зөвлөмжийг гаргасан. Тиймээс худалдааны байгууллагууд дээрх зөвлөмжийг дагах хэрэгтэйг онцгойлон анхааруулж байна.

Эх суравлж:GoGo.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR MAXWELL
    Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай бөгөөд бид таны бөөрөнд 200,000 долларыг бэлнээр өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг Бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй, имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL
    2020 оны 05 сарын 20 | Хариулах