​Энэтхэгээс 159 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн, нялх хүүхэдтэй, эдийн засгийн хүндрэлтэй 159 иргэн эх орондоо ирлээ. Иргэдийг яаралтай тусгай тээвэрлэх түргэн тусламжийн машинаар тусгаарлах байруудад хүргэн, 21 хоног тусгаарлах юм. Сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ-д хүргэж, яаралтай шинжилгээ авах аж. 

Уг онгоцоор Энэтхэгт сурч байсан ламхай нар эх орондоо ирж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.