ЭМЯ: Гадаадад байгаа 30 монгол хүн халдвар авч, 13 нь эдгэрсэн

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Коронавирусийн халдвар 215 оронд бүртгэгдэж, 4.2 сая орчим хүн халдвар авч, 271 мянган хүн нас барлаа. 1.4 сая хүн эдгэрч, 2.4 сая хүн эмчлүүлж байна.

Өнгөрсөн 24 цагт дэлхий даяар 76 мянган хүн шинээр халдвар авч, 3000 гаруй хүн нас барлаа. Монголд 42 хүн халдвар авсан нь батлагдаж, 14 хшн эмчлэгдсэн. Улсын хэмжээнд 986 хүн ажиглалтад байна. 

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, Иран улсад шинэ тохиолдлын тоо өдөрт дунджаар 1500-гаар нэмэгдэж байна. Тиймээс энэ даваа гарагаас эхлэн 5 хоног хөл хорио тавихаар шийдвэрлэжээ. Их Британид энэ даваа гарагаас гэрээсээ ажиллах боломжгүй хүмүүс ажилдаа явах, лхагва гарагаас иргэд гадаа салхил, нарлах дасгал хөдөлгөөн хийх боломжтой гэж мэдээлжээ.

БНСУ-д шинэ 35 тохиолдол бүртгэгдэж, 10900 хүн халдвар авсан нь батлагдлаа. Японд шинэ 70 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барлаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Тавдугаар сарын 10-нд улсын хэмжээнд 107 хүнд шинжилгээ хийсэн. 82 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээгээр коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 107 хүн байна. Халдвартай 28 хүнээс 2 хүний бие хүндэвтэр байна.
Энэ долоо хоногт Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ хийж дуусна. 

Эх сурвалж:GoGo.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.