Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ганбямбын Дөлгөөн томилогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ганбямбын Дөлгөөнийг томиллоо.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг өөр ажилд шилжсэн тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Түүний оронд Г.Дөлгөөнийг томилох саналыг Монголбанкнаас өргөн мэдүүлсэн юм.

Г.Дөлгөөн нь 1988 онд Улаанбаатар хотод төрсөн МУИС-ийг олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгсчээ.

Боловсролын байдал:

  • 2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр
  • 2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр

Ажилласан байдал:

  • Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч /2008-2016/
  • Люксембургийн  “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан-2015-2016
  • Монгол Улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар 2016-2018 онд тус тус ажилласан байна.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.