Д.Нямхүү: Энэ халдварыг амжилттай давсны дараа Монголд аялал жуулчлал хөгжинө, монгол малын мах үнэд орно



ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр 330 хүний шинжилгээ хийсэн. 4-р сарын 8-нд Сөүлийн онгоцоор ирсэн 281 хүний давтан шинжилгээгээр вирус илрээгүй. Тандалтын зорилгоор Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтэж байгаа томуугийн шинж тэмдэгтэй 25 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

4-р сарын 21-нд батлагдсан нэг иргэний ойрын хавьтал 24 хүнийг тогтоож шинжилгээ хийхэд 23 хүнд вирус илрээгүй. Тээврийн жолоочийн машины бүхээгт хамт явсан эхнэрээс коронавирус илэрлээ. Монголд коронавирусийн халдвартай нь батлагдсан хүний тоо 35 болсноос, найман хүн эдгэрч эмнэлгээс гарсан, 27 хүн эмчлүүлж байна. 

Жолооч хүн бүхээгтээ ганцаараа явах дүрэм номоо барих ёстой. Халдварын тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирлээ. Тиймээс иргэд тайвширч анхаарал сулруулахгүй, амны хаалт зүүж, бээлий өмсөж явахыг дахин сануулмаарбайна. Өөдрөг сайхан сэтгэлээр коронавирусийн халдварыг даван туулъя, ялъя. Энэ халдварыг амжилттай даван туулсны дараа аялал жуулчлалын бизнес, нүүдэлчдийн монгол малын мах үнэд орох юм. хамтаараа амжилт гаргая. Монголчууд 3.3 саяулаа, цөөхүүлээ өргөн уудам газар нутагтай. Таран байрлах боломжтой, хөдөө аль нэг тал нутагт ах дүү, хамаатан садныдаа очоод хэвтэх боломжтой давуу талтай улс орон юм гэлээ.

Эх сурвалж:GoGo.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.