820 МЯНГАН ГА БЭЛЧЭЭРИЙН ТАЛБАЙД ҮЛИЙН ЦАГААН ОГОТНОТОЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбатын санаачилгаар Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Доктор, дэд профессор Х.Батнаран, Эрдэм шинжилгээний ажилтан Г.Мөнхчулуун нар бэлчээрийн хөнөөлт цайвар үлийчийн /үлийн цагаан оготно/ тодотгох судалгаагаар 15 суманд хажиллаж, тайланг аймгийн удирдлагуудад танилцууллаа.

Тодотгох судалгааны багийн дүгнэлтээр аймгийн хэмжээнд 2 сая га талбайд цайвар үлийч тархаж их, бага хэмжээгээр хөнөөл учруулж байгаагаас 820 мянган га бэлчээрийн талбайд тэмцэх ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзлээ.

Ингэхдээ Микро биологийн арга буюу тухайн зүйлийн мэрэгч амьтанд сонгомол үйлчилгээтэй бичил биетийг үйлдвэрийн аргаар үржүүлж, улаан буудайд шингээсэн бэлдмэлийг техникээр болон гараар цацаж тэмцэх арга үр дүнтэй болохыг санал болгож байна.

Энэхүү аргыг ногоо ургахаас өмнө буюу цайвар үлийчийн үржлийн үед зохион байгуулбал илүү үр дүнтэйгээс гадна 3 хоногийн дотор бактери устах бөгөөд мал ахуй, зэрлэг ан амьтан хордох, ард иргэдийн дунд тархсанаар ургах эрсдэл гарахгүй болохыг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.