Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Говь-Алтай аймгийн төвөөс 210 км Тонхил сумын төвөөс зүүн зүгт 32 км Тамч багийн “Хатавчын-Ам” хэмээх газар энэ сарын 24-ний өдөр 06:47 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдож тодруулахад "Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол гараагүй" гэж мэдэгдлээ.Тус аймагт гуравдугаар сард 4 удаагийн давтамжтай  3.6-5.8 магнитудын хүчтэй  газар хөдлөлт болсон байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.